Германы компаниудад итгэл найдвар төрүүлэв

2020-04-03 18:08:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Германы аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөөлөл болох Германы худалдааны зөвлөл нь: Хятадын эдийн засгийн сэргэлтийн дохио нь Германы компаниудад итгэл найдвар авчирсан гэлээ.

Германы худалдааны зөвлөлийн Гадаад худалдааны асуудал хариуцагч Волкер Трэйер, Хятадын эдийн засгийн эерэг хөгжил нь Германы хямралын дарамтыг зөөлрүүлж чадна. Хятад бол Германы хамаг чухал худалдааны түнш бөгөөд түүний нөлөөлөл маш их байдаг. Энэ оны сүүлийн хагас гэхэд бид Хятад руу экспортлох ажлыг эрчимтэй явгадуулна. Хятадад бизнес эрхэлж байгаа Германы аж ахуйн нэгжүүдэд ч итгэл найдвар төрүүлсэн гэжээ.

Хятад дахь Германы худалдааны зөвлөлийн хариуцлагатан Жэнс хэлэхдээ, Хятадын эдийн засаг аажмаар сэргэж байна, Хятадад бизнес эрхэлж буй Германы аж ахуйн нэгжийн 60 хувь нь үйлдвэрлээ сэргээсэн юм. Ялангуяа Механик , автомашины үйлдвэрлэл сэргэж байгаа нь илт мэдэгдэж байна гэжээ.

Хятадад үйл ажиллагаа явуулдаг Германы аж ахуйн нэгж 5000-г давсан гэж Германы худалдааны зөвлөл хэлж байлаа.







Их уншсан

холбоотой мэдээ