​Хятадад хөрөнгө оруулах итгэл нэмэгдэж байна

2020-04-03 18:20:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын холбогдох албаны хүн 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ажил үйлдвэрлэл хурдацтай сэргэж, үйлдвэрлэл эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 70 хувиас дээших нь хэвийн үйлдвэрлэлийн хэмжээнийхээ 70 гаруй хувийг сэргээсэн байна. Үүнээс гадна шинээр баригдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн 98.8 хувь нь ажлаа үргэлжлүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадад хөрөнгө оруулах итгэл ерөнхийдөө нэмэгдэж байна гэжээ.

Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Зүн Чанчин мөн өдөр хэлэхдээ, гадаад худалдаа гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын механизмын хяналт шалгалтын дүнгээс үзвэл, 3-р сарын 30-нд гадаадын хөрөнгө оруулалттай 8756 гол аж ахуйн нэгжийн 66.9 хувь нь 70% -иас дээших ажлаа сэргээсэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ