Хятадын хил дамнасан худалдаа сэргэж байна

2020-04-03 20:31:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ коранавирусийн улмаас дэлхийн зах зээл, хэрэглээ зогсонги байдалд орж, томоохон аж ахуйн нэгжүүд халдвараас сэргийлэхийн зэрэгцээ зах зээлд нэвтрэх болон худалдааны арга хэлбэртээ шинэчлэл оруулж байна. Энэ хугацаанд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг хэвийн үйл ажиллагаагаа сэргээж, төмөр замын бараа тээвэр сэргэж, халдварын улмаас тасалдаад байсан Евразийн зах зээлийг нэвтрүүлж байна. АСЕАН-ы орнуудын жимс төмөр замын боомтоор Хятадад нэвтэрч байна. Ханжөү хотын хил дамнасан худалдааны экспортын мэдүүлэг хурдтай нэмэгдэж, ОХУ, Испани, Франц зэрэг европын орнуудад экспорторлох гэж байна. Худалдааны эдгээр ажиллагаа нь зах зээлийг дуудан сэрээж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг эрч хүчээр сэлбэж байна.

Энэ оны эхний хоёр сард Гуандүн мужийн хил дамнасан цахим худалдааны экспорт импортын хэмжээ 33.4 хувиар нэмэгдэв. Хайнань мужийн эхний хоёр сарын хил дамнасан цахим худалдааны үйлчилгээ 5.5 дахин нэмэгдэв. Тmall цахим индрийн импортын бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2-р сард өнгөрсөн жилийн мөн үеэс 52 хувиар нэмэгдэв. Халдварын үеэр Хятадын Хайтао индэрт хэрэглэгчид маш их хандаж, импортын бараа бүтээгдэхүүний дотоод хэрэглээ нэмэгдэж байна.

Хятадын зах зээл болон хэрэглээ алхам алхмаар сэргэж, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг сэргээхэд боломж олгож байна. Нийлүүлэлтийн хэлхээг сэргээн, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэх үед дэлхийн орнуудын ойрын хугацаанд хэрэгжүүлэх гэж буй эдийн засгийг идэвхжүүлэх макро эдийн засгийн бодлогын цуврал арга хэмжээ нь үр дүнгээ олох болно.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ