Халдварын эсрэг тэмцэлд илүү эерэг дуун хоолой хэрэгтэй

2020-04-03 21:26:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд, Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Бээжинд хэлэхдээ, урьд өмнө байгаагүй халдварт өвчин гарсан тохиолдолд, илүү оновчтой, тайван, эерэг, идэвхтэй дуун хоолой хэрэгтэй юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, 4-р сарын 2-нд, олон улсын нэр хүнд бүхий "Дипломат" сэтгүүлд Хятадын 100 гаруй эрдэмтэн судлаачид нэр хамтран Америкийн нийгмийн олон салбарынханд илгээсэн ил захидлыг нийтэлж, хүн төрөлхтний хамтын цогц байгуулах үзэл баримтлалын үүднээс, эв нэгдэлтэй, хамтран ажиллахыг дэлхий дахинд хандан уриалсан байна. Эрдэмтэн судлаачид ил захидалдаа, коронавирусийн халдвартай тэмцэх явдал бол дэлхийн хэмжээний урт удаан, хүнд хэцүү тэмцэл юм, улс орнууд бие биенээ буруутгахгүй, харилцан түлхэхгүй, зэмлэхгүй байж, эв санаа нэгтэй, хамтран ажиллах ёстой хэмээн илэрхийлжээ.

3-нд ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хуа Чүньи-Ин энэ асуултад хариулж хэлэхдээ, зарим орны улс төрчид ил захидалд эерэг хариу өгч байгааг би анзаарсан гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ