Сүсэгтэн олныг олон саяар нь шоронд хорьсон гэдэг бол шал худал мэдээлэл

2020-04-03 21:55:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америкийн зарим улс төрчдөд хижиг халдварыг ашиглан улс төрийн сэдэв хөндөхөө больж, Хятад улсыг гүтгэж, харлуулах гэсэн оролдлогоо зогсоохыг шаардаж байна гэжээ.

АНУ-ын Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн элчин сайд Браунбэк 2-ны өдөр хэлэхдээ, Хятад улс Шинжяны мусульманчууд зэрэг олон сая сүсэгтнийг шоронд хорьсон, коронавирусийн халдварт өвчний үед "шашны хоригдлууд"-ыг суллахыг Хятадын талд уриалж байна гэжээ. Үүнд холбогдуулан 3-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хуа Чүнь-Ин: "Тэдний хэлж буй Хятад улс Шинжяны олон сая мусульманчуудыг багтаасан олон тооны сүсэгтнийг шоронд хорьсон гэдэг яриа нь ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл, амны зоргоор чалчсан хэрэг юм. Хятадын ард түмэн шаргуу хөдөлмөрөөрөө халдвартай тэмцэж нааштай үр дүнд хүрсэн, Мөн олон тооны мусульманчуудыг багтаасан бүх Хятадын ард түмний эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хамгаалах, дэлхийн олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд чухал хувь нэмэр оруулсан юм. Үүнийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байхад, Браунбэк зэрэг Америкийн цөөн тооны улс төрчид энэ явдлыг зөвөөр харахыг хүсээгүй мөртөө үнэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ