Ши Жиньпин Намибийн ерөнхийлөгч Геингобтой утсаар ярив

2020-04-03 21:57:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 3-нд Намиби улсын ерөнхийлөгч Геингобтой утсаар ярилаа.

Ши Жиньпин онцлохдоо, энэ удаагийн гарсан коронавирусийн халдвар нь улс орнуудын засгийн газруудын удирдах чадавхад томоохон сорилт болсон юм. Хятадын засгийн газар ард түмнээр төв болгож, ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьсан. Хоёр сар гаруй хугацаад шаргуу ажилласны үр дүнд, Хятад улсын тархалтын байдал сайжрах хандлага гарсан байна. Хятадын ард түмэн асар их хүчин чармайлт, үрэгдэл гаргаж байж, дэлхийн улс орнуудад халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, тогтоон барих талаар итгэл, цаг хугацаа, туршлага хангасан юм. Энэхүү дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлэл болсон хямралын өмнө, олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй, хамтран ажиллаж чадвал сая халдварыг даван туулж чадна. Хэдэн хоногийн өмнө, коронавирусийн халдварын талаарх Их Хорийн бүлгийн удирдагчдын тусгай дээд хэмжээний уулзалтын үеэр, олон улсын хамтын нийгэмлэг арга хэмжээ авч, халдварыг үр дүнтэй урьдчилан сэргийлж, тогтоон барих бөгөөд халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо сул дорой хөгжиж буй орнууд даван туулах хүчин чадлаа дээшлүүлэхийг би санал болгосон юм гэжээ.

Геингоб хэлэхдээ, дарга Ши Жиньпин Хятадын ард түмнийг удирдан халдварын эсрэг үр дүнтэй тэмцсэн нь манлайллын сод мэргэн ухааныг харууллаа. Энэ нь Африкийн орнуудыг багтаасан дэлхийн олон орны сайн үнэлгээг хүлээсэн юм. Хятад улсын засгийн газрын анхаарал халамж, дэмжлэгийн дагуу, Хятадад сурч буй Намибийн 500 гаруй оюутан амар амгалан байна. Намиби болон Африкийн хамгийн сайн найзын хувьд Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх ажилд Африкийн орнуудад тэр даруйд нь тусламж, дэмжлэг үзүүлж байгаад би гүнээ талархаж байна. Намиби-Хятад дотно найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа байнга өргөжиж байна. Хятадын талтай засгийн газар болон нам хоорондын харилцаа зэрэг олон салбарын солилцоо хамтын ажиллагаа эрчимжүүлэхийг Намиби улс хүсэж байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ