Ши Жиньпин Лаос улсын дарга Бен Янтай утсаар ярив

2020-04-03 22:40:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 3-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Бен Янтай утсаар ярилаа.

Ши Жиньпин ХКН, Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс Лаосын нам, засгийн газар, ард түмний коронавирусийн эсрэг тэмцлийг болгоон тохинуулж, эрс дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ши Жиньпин: Хятад, Лаос бол Коммунист нам удирддаг социалист орон юм. Хятад улс халдварт өвчинтэй тэмцэж буй зангилаа үед Ерөнхий нарийн бичгийн дарга та тэр даруйд нь надад болгоон тохинуулсан захидал илгээсэн бөгөөд Лаосын нийгмийн бүхий л салбарууд Хятадын ард түмэнд чин үнэнч туслалцаа үзүүлсэн явдлыг Хятадын ард түмний хэзээ ч мартахгүй юм. Одоогоор, Лаосын дотоодод халдварын тархалт хүндрээд байгаад би маш их санаа зовж байна. Хятадын тал хамгийн богино хугацаанд Лаост эмчилгээний мэргэжлийн баг илгээж, эмчилгээний эд материалын тусламж үзүүлэх болно. Ерөнхий нарийн бичгийн дарга танаар ахлуулсан Лаосын КН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор Лаосын ард түмэн халдварт өвчнийг лавтай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолжээ.

Бен Ян хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний биечилсэн жолоодлого, байршуулалтын дагуу, ХКН хүчирхэг их улс төрийн удирдлагаа гүйцэтгэж, Хятадын ард түмнийг дайчлан, халдварт өвчнийг үр дүнтэй тогтоон барьсан явдлыг Лаосын тал сайшааж байна. ХКН хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг баримталж, дэлхийн 200 гаруй улс төрийн намтай халдварт өвчинтэй хамтдаа тэмцэх уриалга гаргаж байгаа нь хариуцлагатай нам, том гүрний үүрэг хариуцлагыг бүрэн харуулж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Лаосын халдварын нөхцөл байдалд биечлэн анхаарал тавьж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Хятадын талын халдварын эсрэг туршлагыг цаг тухайд нь хуваалцаж, эмнэлгийн мэргэжлийн багийг Лаост илгээж, эмчилгээний эд материалын тусламж үзүүлж байгаа нь хоёр орны гүн зузаан найрамдалт харилцааг харуулж байна гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ