Америкийн талын гүтгэлгийг няцаалаа

2020-04-04 10:45:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 3-нд Бээжинд хэлэхдээ, Америкийн тал ХКН болон ард түмний хооронд өдөөн хатгалга хийхээр оролдож буй нь санааных нь гарз мөн гэжээ.

Америкийн төрийн департаментын олон улсын мэдээллийн газрын сайтын мэдээнд саяхан тэмдэглэхдээ, Хятадын албаны талын хэвлэл мэдээллийн байгууллага дэлхийн хэмжээнд ХКН-ыг сурталчилж байгаа учраас Америкийн төрийн нарийн бичгийн дарга Помпео Хятадын таван хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын тоог хязгаарлах шаардлага гаргасан юм гэжээ.

Хуа Чүнь-Ин энэ тухай асуултад хариулахдаа, Америкийн төрийн департамент Хятадын хэвлэл мэдээллийн 60 сэтгүүлчийг гадуурхаж хөөсөн явдлаа өмөөрч хаацайлж буй хэрэг бөгөөд ХКН болон Хятадын ард түмний харилцаанд яс хаяж буй хэрэг юм. 41 жилийн өмнө Хятад Америк дипломат харилцаа тогтоосон тэр өдөр Хятад улс бол ХКН-р удирдуулсан социалист орон гэдгийг Америк мэдэж байсан. Хятадын сэтгүүлчид ХКН-р удирдуулсан социалист орноос ирсэн учраас тэднийг дарамтална гэдэг нь ямар ч ёс зүй алга гэжээ.

Хуа Чүнь-Ин хэлэхдээ, Америкийн талын уг завсардуулж яс хаяж буй үйлдэл нь нийт Хятадын ард түмнийг гомдоосон. ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж, чөлөөлөгдсөн юм. Улс орны бүтээн байгуулалтын дунд тасралтгүй аугаа их амжилт олох явцад ХКН болон Хятадын ард түмэн салж болшгүй цус махны харилцаатай байсан юм гэжээ.

Баатар орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ