Хятад улс даяар гашуудал илэрхийлж байна

2020-04-04 10:52:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр (4-р сарын 4) нээсэн ханш тохиож байна. Энэ өдөр хятадчууд өвөг дээдэстээ тахилга өргөн, амь үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, уйгагүй зүтгэж, урагшлан дэвшихийг бэлэгшээдэг юм.

Шинэ коронавирусийн халдвар нь БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн хурдацтай тархаж, халдвар авсан цар хэмжээ нь хамгийн өргөн, урьдчилан сэргийлж хянахад хамгийн хүндрэлтэй олон нийтийн эрүүл мэндийн онц том гэнэтийн хэрэг болсон юм. 4-р сарын 3-ны 24:00 цагийн байдлаар, Хятадад шинэ коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүн 3335 /үүнд Хонконг, Макао, Тайвань бүсийн тоо бүртгэл багтаж байна/ хүрчээ. Өнөөдөр Хятад улс даяар гашуудлын үйл ажиллагаа зохион байгуулж, бүх улсын хэмжээнд болон гадаадад сугаа төлөөлөгчийн газрууд төрийн далбааг бөхийлгөж, улс даяар зугаа цэнгүүний арга хэмжээнүүдийг цуцалжээ. 10 цагт Хятад даяар нас барсан хүмүүсийг дурсан санагалзаж, гурван минут номхон зогсон гашуудал илэрхийлж, авто машин, галт тэрэг, хөлөг онгоцны дуут дохио болон агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохиог дуугарган, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон нас барсан иргэддээ гашуудал илэрхийлжээ.

Хятад улс улс орон, нийгэм нийт болон ард түмнийхээ төлөө алтан амиа зориулсан ард иргэддээ "Амь үрэгдсэн баатар" хэмээх хамгийн өндөр яруу алдрын цолыг олгодог. Тахлын байдал хамгийн хүндрэлтэй Хүбэй муж саяхан шинэ коронавирусийн уушгины хатгалгааны эсрэг тэмцэх тэргүүн фронтод нас барсан Ван Бин, Фэн Шяолинь, Жян Шюечин, Лю Жымин, Ли Вэньлян зэрэг 14 хүнд "Амь үрэгдсэн баатар" цолыг нэхэн олгожээ.

Бүрэн бус бүртгэлээс үзвэл, одоогийн байдлаар, Хятад улсад 46 эмч сувилагч энэ удаагийн тахлын эсрэг тэмцэлд алтан амиа алджээ. Хоёр сар гаруйн хугацаанд Хүбэйд тэргүүн фронтод ажилласан 1500 гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч, Хятадын олон нутгийн хэдэн арван мянган эмнэлгийн ажилтнууд Үханьд очиж эсвэл зарим нь нутагтаа ажиллаж, тахлын эсрэг тэмцэлд хүний амийг аврахын тулд уйгагүй зүтгэсэн юм. Тэд бол хамгийн зоригтой баатрууд, хамгийн үнэнч хамгаалагч байсан юм.

Амь үрэгдсэн баатар Ү Юн халдвараас урьдчилан сэргийлэх өмнө фронтыг сахисан цагдаагийн ажилтан, үрэгдсэн баатар Ляо Жяньжүнь бол чин сэтгэлээсээ иргэдийн амьдралын бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө зүтгэгч хорооллын ажилтан юм. Тэд үнэнхүү хариуцлагатай ажиллаж, чин сэтгэлээсээ гэр орноо хамгаалахад зүтгэсэн билээ.

Өнөөдөр Хятад улсын халдвартай тэмцэх тэмцэл үр дүнгээ олж халдварыг таслан зогсоогоод байна. 1.4 тэрбум Хятадын иргэн янз бүрийн хэлбэрээр нас барагсдыг дурсан санагалзаж, баатарчууддаа хүндэтгэл үзүүлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан доктор Киссинжер: Хятад улсыг баатар зоригтой хүмүүс нь байнга хамгаалж байдаг гэж хэлж байсан юм.

Хятад улс гэлтгүй, дэлхийд тархсан урьд өмнө байгаагүй халдварын эсрэг хамгийн баатар зоригтой хүмүүс тэмцэж, дэлхийн ард түмнийг сахин хамгаалсаар байна.

Их уншсан

холбоотой мэдээ