​Хятад улс даяар гашуудлын арга хэмжээ зохиов

2020-04-04 11:06:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын үндэстнүүдийн ард түмэн шинэ коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон нас барсан иргэдээ гашуудан 4-р сарын 4-нд улс даяар гашуудлын арга хэмжээ зохион байгуулав.

10 цагт агаарын довтолгооноос хамгаалах дохио дуугаргаж, Ши Жиньпин зэрэг хүмүүс шинэ коронавирусийн халдвартай тэмцэн амь үрэгдсэн баатрууд болон халдвар авч нас барсан иргэддээ гашуудал илэрхийлэн, 3 минут номхон зогсжээ.

Мөн өдөр Бээжингийн Тянь Ань Мэнь талбай, Шиньхуамэнь хаалга, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөл, Ардын дээд шүүх, Дээд прокурорын ажлын байр болон нийт Хятадын албан байгууллага болон гадаадад суугаа төлөөлөгчийн газрууд төрийн далбааг бөхийлгөн гашууд илэрхийлсэн бөгөөд улс даяар зугаа цэнгүүний бүх арга хэмжээг цуцалжээ. 10 цагт Хүбэй мужийн Үхань болон нийт Хятадын иргэд номхон зогсож, авто машин, галт тэрэг, хөлөг онгоц, агаарын довтолгооноос хамгаалах дохио зэрэг дуугаргажээ.

Их уншсан

холбоотой мэдээ