Америкийн шинэ коронавирусийн халдвар 270473-д хүрлээ

2020-04-04 11:16:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жон Хопкинс их сургуулийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Америкийн зүүн нутгийн цагаар 3-ны 16 цаг 32 минутад, Бээжингийн цагаар 4-ний 4 цаг 32 минутад Америкийн шинэ коронавирусийн халдвар 270473-д хүрч, 6889 хүн нас баржээ.

Нью Йорк мужийн захирагч Эндрю Кумо 3-нд хэлснээс үзвэл, Нью Йорк мужийн шинэ коронавирусийн халдвар авсан хүн мөн өдөр 102863-д хүрч, үүнд хүн өвчтөн 3731-д хүрчээ. Тус мужид нас барсан хүний тоо 2935-д хүрч, өмнөх өдрөөсөө 562 хүн нэмэгдэж, өдрийн нас баралтын дээд тэмдэглэлийг бүтээжээ. Мөн өдөр тус мужийн эмнэлэгт орсон хүн ч шинэ тэмдэглэл үүдсэн байна.

Мөн өдөр цагаан ордны хэвлэлийн бага хуралд Трамп Америкийн халдвар судлалын төв иргэдийг сайн дураараа бөс юм уу амны хаалтаар нүүрээ таглах хэрэгтэй гэж санал болгосон гэж зарлалаа. Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг эмч сувилагч нарт үлдээж өгөх хэрэгтэй. Гэвч амны хаалт зүүвэл зайгаа барихгүй байж болно гэсэн үг биш гэж цохон тэмдэглэв.

Трамп мөн өдөр хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, энэ оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд товлосон ёсоор болно гэжээ. Тэрээр сонгогчид шуудангаар санал өгөхийг эсэргүүцсэн юм. Учир нь энэ нь хуурамчаар санаг өгөх нөхцөл бүрдүүлж магадгүй гэжээ. Хижгийн нөлөөнөөс болж Америкийн олон мужууд урьдчилсан сонгуулиудыг хойшлуулсан юм.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ