Нефтийн зах зээлийг тогтворжуулах талаар Америктай хамтран ажиллахад бэлэн

2020-04-04 11:29:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд Оросын ерөнхийлөгч Путин засгийн газар болон үндэсний эрчим хүчний аж ахуйн нэгжийн хариуцлагатан нартай онлайн хурал хийж тэмдэглэхдээ, өдгөө дэлхийн эрчим хүчний зах зээл нэлээд ээдрээтэй байна. Шинэ коронавирус дэлхийн эдийн засгийг бүхэлд нь нөлөөлж, дэлхийн эрчим хүчний хэрэглээ болон эрэлт огцом уналаа. Нефтийн үнэ нийлүүлэлт нь эрэлтээсээ хэтэрснээс болж унахаас зайлсхийх болон хойшид дэлхийн эдийн засаг сэргэхэд нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүйгээс болж үнэ нь тэнгэрт хатахаас сэргийлэхийн тулд эрхбиш хамтын ашиг сонирхлын үүднээс нефтийн зах зээлийг тогтворжуулах хэрэгтэй гэжээ.

Путин хэлэхдээ, Орос Америк болон ОПЕК-ийн орнуудтай нэгдмэл арга хэмжээ авч нефтийн зах зээлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангаж, өдрийн гаргалтыг 10 сая баррель багасгах төлөвлөгөөг авч хэлэлцэхэд бэлэн байна гэжээ. Хэвлэлийн мэдээлснээр, 4-р сарын 6-нд ОПЕК болон ОПЕК-ийн бус орнууд нефтийн гаргалтыг багасгах талаар сайдын хэмжээний онлайн хурал хийхээр байгаа юм.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ