Халдварыг ашиглан үр нөлөөгөө дээшлүүлж байна гэсэн үгийг няцав

2020-04-04 15:47:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, халдварт өвчинтэй тэмцэх талаар Хятад улс, дэлхий дахинтай үр өгөөжтэй санаа оноо, арга барил, туршлагаа хуваалцах нь хариуцлагатай том гүрний үүрэг, хариуцлагаа гүйцэтгэж буй явдал юм гэжээ.

Сүүлийн өдрүүдэд, Хятад улс халдварын эсрэг олон улсад үзүүлэх тусламжийг геополитикийн зэвсэг болгон хувиргаж, үр нөлөөгөө нэмэгдүүлж байна гэсэн барууны зарим орнуудын үг яриа гарсаар байна. Үүнд холбогдуулан Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин хариулж хэлэхдээ, "Энэхүү халдварт өвчин нь гэнэтийн дайралт байсан болохоор дайны талбар улам ширүүн болох үеэр ирээдүйн тухай хэн гавьяа зүтгэлийн талаар ярих сэтгэл байх бэ ? Хятад улс халдвартай тэмцэх явцад зарим талаар нэлээд үр дүнтэй арга барил, туршлага хуримлуулмагц бид тэр даруйд нь бусад улс орнуудтай энэ бүхнээ хуваалцсан юм, харин үүнийг бид ямар геополитикийн зэвсэг, хэрэгсэл болгон ашиглахыг бодоогүй. Дахиад хэлэхэд, удирдах эрхийг хоосон яриад олох биш, харин тэмцэж байж олдог зүйл юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ