Дэлхийн хэмжээнд халдвар авсан тохиолдол 1 саяас давав

2020-04-04 15:52:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 3-нд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом коронависурийн халдварт өвчний талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, ДЭМБ коронавирусийн халдвар авсан 1 сая гаруй тохиолдол, 50 мянга гаруй хүн нас барсан тухай мэдүүлэг хүлээн авсан гэжээ.

ДЭМБ-ын цаг хугацааны статистик мэдээллээр, Европын төв нутгийн цагаар 4-р сарын 3-ны өдрийн 10:00 цаг, Бээжингийн цагаар 4-р сарын 3-ны өдрийн 16:00 цагт, дэлхий даяар коронавирусийн халдвар авсан 75.853 тохиолдол бүртгэгдсэнээс 4823 хүн нас баржээ. Үүнд халдварын тархалт хүнд ноцтой Европын бүс нутагт халдвар авсан 541,808 тохиолдол бүртгэгдсэнээс шинээр 38802 тохиолдол нэмэгдэж, нас барсан хүн 37103 хүрсэн бол шинээр нэмэгдсэн нас баралт 3499 хүрчээ.

Одоогийн байдлаар, дэлхийн 206 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар тархаж байна. АНУ-д бүртгэгдсэн тохиолдол 270,000-аас давж, Итали, Испанид бүртгэгдсэн тохиолдол 120,000 орчимд хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ