Үхань хот агаарын тээвэр, төмөр замаа сэргээх бэлтгэл ажлаа эрчтэй хийж байна

2020-04-04 15:56:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн, Хубэй мужийн Үхань хот төмөр замын зорчигч тээврийн өртөөнөөс гарах үйл ажиллагаа, Үханий нисэх онгоцны буудлын зорчигчдын нислэгийг сэргээх юм байна. 3-нд Үханий Тянхэ нисэх онгоцны буудал удахгүй ажлаа сэргээх холбогдох бэлтгэлд зориулж, дахин бүх талын ариутгал хийсэн байна.

Үхань хотын гал унтраах ангийн160 гишүүдийг арав багт хувааж, нисэх онгоцны буудлын давхар байшингийн том танхим, аюулгүй байдлын шалгалтын бүс, хүлээлтийн бүс зэрэгт нэвтэрч, зорчигчид илүү төвлөрдөг бүс, хэсгүүдэд илүү анхаарч, сайтар ариутгал хийж байна.

Халдварт өвчний үеэр Үханий Тяньхэ нисэх онгоцны буудал нь халдварт өвчний эсрэг тэмцэлд эд материал тээвэрлэх, тусгай онгоцоор эмчилгээний багийг хүргэх, буцаах зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Иргэний агаарын тээврийн газрын зохицуулалтын дагуу, Үханий Тяньхэ нисэх онгоцны буудал 4-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн улсын дотоодын зорчигч тээврийн нислэгийн ажлаа сэргээхэд зориулан бүх талын ариутгал хийхээс гадна, бусад бэлтгэл ажлууд ч эмх цэгцтэй хийгдэж байна.

Үүнээс гадна, Үханьд ирж буцах буюу зогсоод байгаа олон тооны зорчигчдын галт тэрэг 4-р сарын 8-аас үйл ажиллагаагаа сэргээнэ. 3-р сарын 28-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Үхань хотын төмөр замын салбар Үхань хотын 17 төмөр замын өртөөнд хүрэх үйл ажиллагааг сэргээсэн юм. 4-р сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Үхань хотын дээрх төмөр замын өртөөнөөс гарах үйл ажиллагааг сэргээх юм байна.

Эдгээр удалгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх галт тэрэгнүүд нь Үханиас Вэньжөү, Нинбө, Шанхай, Ханжөү, Шэньжэнь, Чүнчин, Фүжөү, Наньнин, Ши-ань, Күньмин зэрэг чиглэлийн 100 орчим галт тэрэг үйл ажиллгаагаа эхлүүлэх гэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ