Захиалга өгөх юм уу интернэт дээр гашуудаж байна

2020-04-04 16:20:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 4-нд Хятадын билгийн улиралын уламжлалт ханшны өдөр тохиож байна. Жилийн бүрийн ханшны өдөр, маш олон хятадууд цөм нас барсан төрөл төрөгсдийнхөө бунханд очин гашууддаг юм. Энэ жил, шинэ коронавиурсээс үүссэн уушгины хатгалгааны халдварын онцгой үе тохиосон болохоор, Хятадын олон газрын хүмүүс захиалга өгөх юм уу интернэт дээр нас барсан төрөл төрөгсдөө гашуудаж байна.

Халдвараас сэргийлэн хянах үр дүнгээ бэхжүүлэхийн төлөө, энэ онд Хятад улс газар дээр нь очихгүйгээр гашуудах арга барилыг ихээр дэлгэрүүлж байна, үүнд интернэт дээр гашуудах, гэртээ гашуудах, олон нийтийн чанартай төлөөлөн гашуудах үйлчилгээ өрнүүлэх зэрэг багтаж байна. 3-р сараас Хятадын олон газар энэ оны ханшны гашуудлын бодлогын тохируулалтыг удаа дараа тохируулсан байна. Газар дээр нь гашуудлын үйлчилгээ хангах зэрэг талаар Хүбэй зэрэг 9 муж оршуулгын үйлчилгээний байгууллага газар дээр нь гашуудлын үйлчилгээ хангахыг бүх мужийн хэмжээнд зогсоосон байна. Зарим газар бас захиалга өгөх, урсгал хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг сэргийлэн хянах арга хэмжээ авч, газар дээр нь очин гашуудахыг эмх цэгцтэй нээсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ