Халдвартай тэмцэх явцад үрэгдсэн баатруудаа гашуудав

2020-04-04 16:42:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 4-ний ханшны өдөр, Хятад улс бүх орны чанартай гашуудлын ажиллагаа зохион байгуулж, шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх явцад үрэгдсэн баатрууд болон нас барсан ахан дүүсээ гүнээ гашуудав. Ши Жиньпин, Ли Кэчян зэрэг нам болон төрийн удирдагчид нийслэл Бээжинд гашуудалд оролцов.

Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар бол шинэ Хятад улс байгуулагдснаас хойш манай оронд гарсан хамгийн хурдтай тарж, хамгийн их хэмжээнд халдварлаж, сэргийлэн хянахад хамгийн их хүндрэлтэй олон нийтийн эрүүл хамгаалалын нэг удаагийн гэнэтийн хэрэг юм. Халдвартай тэмцсэн хүнд ноцтой үед, хэсэг эмч сувилагч, кадар ажилчин, дүүргийн ажилтад ажил үүргээ гүйцэтгэхийн улмаас маш олноороо халдвар авч, зол бусаар нас барсан байдаг.

Энэ өдөр, Бээжингийн Тянь Аньмэнь, Шиньхуа Мэнь болон БХАТИХ-ын Байнгын Хороо, Төрийн Зөвлөл, УТЗЗ-ийн бүх Хятадын Хороо, Цэргийн Төв Зөвлөл, Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Прокурор зэргийн байгаа газар, бүх улс болон гадаадад суугаа Элчин сайдын яам төрийн далбаагаа хагас бөхийлгөн гашуудаж, бүх улсын хэмжээнд олон нийтийн зугаа цэнгэлийн ажиллагааг зогсоож, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх явцад үрэгдсэн баатрууд болон нас барсан ахан дүүсээ гүнээ гашуудаж буйгаа илэрхийлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ