Бүх дэлхийд халдвартай тэмцэх талаар түргэхэн ялалт байгуулах ёстой

2020-04-04 19:33:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 4 бол Хятад даяар нас барагсдаа дурсан санагалзах уламжлалт ханшны өдөр юм. Энэ оны тус өдөр, Хятад улс бүх орны чанартай гашуудлын ажиллагаа зохион байгуулж, шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвараар үрэгдсэн баатрууд болон нас барсан иргэдээ дурсан санагалзсан байна. Хятад улс анх удаа олон нийтийн эрүүл хамгаалалын томоохон гэнэтийн хэргээр хуулийн дагуу бүх орны чанартай гашуудлын ажиллагаа эхлүүлсэн нь ард түмэн юунаас ч эрхэм хэмээх ойлголтыг бүрэн харуулж, амь насыг хүндэтгэсэн явдал болно.

Үнэн хэрэгтээ, амь насыг хүндэтгэх бол Хятад улс богинохон хоёр сарын турш халдварын байдлыг дорвитой хяналтдаа авч чадасны зангилаа болох юм. Халдвартай тулахад Хятадын дээд удирдагч хэзээд ард түмний амь насны аюулгүй байдал болон бие махбодын эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, сэргийлэн хянах холбогдох арга барилууд цөм амь насыг авран эмчлэх гол сэдвийн эргэн тойронд өрнөхийг онцолсон байдаг.

ДЭМБ-ын ерөнхий захиралын дээд зөвлөх Брюс Эйрвард халдварыг сэргийлэн хянах талаарх Хятад улсын байдалтай танилцсны дараа дуу алдан гайхахдаа: “юу байвал түүнийгээ хэрэглэж, амь насыг хэрхэн аврах ёстой бол тэгж л аварч байдаг. Хятадын арга барил цөм бодит хэргээр нотлогдсон амжилттай арга барил болох юм” гэжээ. ДЭМБ-ын хамтын ажиллагааны хэсэг мэргэжилтний хангасан тоо баримтын загварын дагуу, Хятад улсын авч хэрэгжүүлсэн хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ нь хилийн чанад дахь халдварын тархалтын хурдыг 2-3 долоо хоногоор удаашруулсан байна. Үүний цаана, тоо томшгүй хятадуудын хүчин зүтгэл болон үрэгдэл тэмцэл байгаа юм. Гэвч хилэгнэмээр зүйл гэвэл, барууны хэсэг таагүй улс төрчид болон хэвлэлүүд хувийн ашгаа бодож, үзэл суртлын хэлбэрт үндэслэн өрөөсгөлөөр хандаж, Хятад улсын цаг алдалгүй гаргасан сэрэмжлүүлэг хийгээд мэдүүлэгийг зориудаар үл тоож, халдварын байдлыг ашиглан Хятад улсыг дайран халдсан байна. Хамгийн хүнд ноцтой нь гэвэл бүх дэлхийн олон газарт халдвар ихээр дэлгэрсэн өнөөгийн үед, АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Помпео зэрэг барууны хэсэг улс төрчид өөрийн засаглалын чадваргүй байдлаа нуун дарахын төлөө буруугаа тасралтгүй Хятадад нөмрүүлэхээр оролдсон байна.

Эдгээр улс төрчид Хятадын тоо баримт “ил тод биш” гэх зэргээр үндэс баримтгүй зэмлэсэн явдлыг тун саяхан ДЭМБ-ын Эрүүл хамгаалалын яаралтай төслийн хариуцлагатан Майкл Райан, Америкийн хэвлэлийг хянах байгууллага FAIR нээлттэйгээр няцаасан байна. 3-нд, Америкийн 90 гаруй нэрт эрдэмтэн болон өнгөрсний засгийн газрын дээд албан тушаалтан хамтран ил захидал нийтэлж, Хятад Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа халдварыг даван туулах талаар уриалсан байна.

Энэ оны Хятадын онцгой ханшны өдөр, хүмүүс нас барагсдыг гүнээ гашуудав, нэн ч эв нэгтэй хамтын ажиллагаагаар зэвсэг болгож, халдвараас сэргийлэх тухай олон улсын хамтын ажиллагааг харшилж буй саад тотгорыг арилгах шаардлагатай юм. Бүх дэлхийд халдвартай тэмцэх талаар түргэхэн ялалт байгуулах явдал нь бүх үрэгдэгсэд хийгээд нас барагсдад хамгийн сайн тайтгарал болох юм.

Их уншсан

холбоотой мэдээ