Хятадаас Нью Йорк мужид мянган ширхэг амьсгалын аппарат хандивлав

2020-04-05 12:54:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 4-нд, Нью Йорк мужийн захирагч Эндрю Куомо халдварын тухай өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Манай мужид шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан тохиолдол үргэлжлэн нэмэгдээд 110 мянгад хүрч, 3-ны өдөр шинээр 630 хүн нас барснаар, өдөр тутмын шинэ тэмдэглэлийг үүдэв, ингээд шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын улмаас нийтдээ 3565 хүн нас бараад байна гэжээ.

Эндрю Куомо хэлэхдээ: Өдгөө Нью-Йорк мужид хиймэл амьсгалын аппарат дутагдсан хэвээр байна гэжээ. Хятадын засгийн газар болон Хятадаас Нью-Йоркт суугаа ерөнхий консулын дэмжлэг дор, Алибаба олон нийтийн халамжийн сан болон Цай Чүн буяны сан зэрэг байгууллага нэгж хамтран Нью-Йорк мужид 1000 ширхэг амьсгалын аппарат хандивласан байна. Орон нутгийн цагаар 4-нд дээрх эд бодисыг Жон Кеннеди олон улсын нисэх онгоцны буудалд хүргэсэн байна. Эндрю Куомо Хятадын талын хандивт талархаж, бас Хятадаас Нью-Йоркт суугаа ерөнхий консулын дэмжлэгт талархаж, "энэ нь чухал үүрэг гүйцэтгэх болно" гэсэн байна.

Эндрю Куомо төсөөлөхдөө: Нью-Йорк муж дэх шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын байдал хүндрэлтэй байгаа ба ирэх 5-8 хоногт оргил үедээ орох төлөвтэй байна гэжээ.

Ганаа орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ