Америкт халдвараар нас барагсдын тоо огцом нэмэгдэх болно

2020-04-05 13:42:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 4-нд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан Ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Ирэх хоёр долоо хоног бол Америк халдвартай тэмцэх хамгийн хүнд үе байж, нас барагсдын тоо огцом нэмэгдэх болно гэжээ.

Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн тоо баримтын дагуу, тус улсын зүүн нутгийн цагаар 4-р сарын 4-ний 19 цаг 42 минутад, Америкт шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан нийт тохиолдол 308 мянга 850-д хүрч, 8407 хүн нас барж, өдөрт шинээр 1200 гаруй хүн нас барж байгаа ба шинээр халдвар авсан тохиолдлын тоо өмнөх өдрөөсөө залгаагаар 30 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

Дональд Трамп хэлэхдээ: "Батлан хамгаалалтын үйлдвэрлэлийн хууль"-ийг хэрэгжүүлж, засгийн газрын шаардлагатай уялдахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хариу барьж байгаа гэжээ. Тэрээр бас 3M компанийг онцлон дурдаж, уг компани маскаа улсын дотооддоо хангаж, экспортлохгүй байх ёстой гэжээ.

4-р сарын 3-нд Америкийн хэвлэл "Kaiser эрүүл мэндийн мэдээ"-нд мэдээлэхдээ: АНУ-ын Холбооны засгийн газар "Батлан хамгаалалтын үйлдвэрлэлийн хууль"-ийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар олон мужаас наанадаж 137 сая ам долларын өртөг бүхий эмчилгээний бодис хүчээр худалдан авсан байна гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ