Рузвельт нэрэмжит нисэх онгоц тээгч хөлөг онгоцны дарга Брет Крозерыг дэмжиж байна

2020-04-05 15:14:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн тэнгисийн цэргийн удирдлагуудад захидал бичиж хөлөг онгоцон дээр шинэ коронавирусийн хижиг дэлгэрснийг сэрэмжлүүлж түрхэн арга хэмжээ авч флотын дайчдын эрүүл мэндийг хамгаалахыг шаардсанаас болж Брет Крозерыг тушаалаас нь огцруулсан юм. Гэвч тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 3-нд түүний хөлөг онгоцноос буух үеийн бичлэг Америкийн нийгмийн сүлжээнд шуугиан тарьж байна. Түүнийг хөлөг онгоцноос буухад хөлөг онгоцны шал дээр цэрэг эрчүүд олноор цугларч түүнийг үдэн мордуулсан юм.

Рузвельт нэрэмжит нисэх онгоц тээгч хөлөг онгоцны дарга Брет Крозерыг огцруулсан шалтгаан нь түүний бичсэн дэмжлэг хүссэн захидалтай холбоотой. Сан - Франциско Chronicle сонины 3-р сарын 31-нд мэдээлснээр, Рузвельт нэрэмжит нисэх онгоц тээгч хөлөг онгоцны дарга Брет Крозер 3-р сарын 30-нд 4 хуудас захидал бичиж, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх тусламж хүссэн юм. Тухайн үед тус хөлөг онгоцонд 100 дайчид уг коронавирусийн халдвар авсан байлаа. Тэрээр захидалдаа, уг хөлөг онгоцон дээр шинэ коронавирусийн халдвар түргэн тархаж байна. Хүн олон зай бага, цэрэг дайчдын орон байр, ариун цэврийн өрөө, ажлын өрөө, компьютер нэг дор байж, гал тогооны ажилтнууд ч коронавирусийн орчинд ажиллаж байна. Олон дахин ариутгал хийж, чадахын дотор тусгаарлаж байгаа боловч халдвар тархахыг хориглож чадахгүй байна. Тэнгисийн цэргийн удирдлагууд цэрэг дайчдыг түргэн хөлөг онгоцноос буулгаж тусгаарлах арга хэмжээ авахыг хүсэж байна гэжээ.

Түүний энэ захидал Америкийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан тул Америкийн батлан хамгаалах яам аргагүйн эрхэнд хөлөг онгоцон дээрх дайчдад халдварын шинжилгээ хийж байна. Офицер дайчид эмнэлгийн тусламж авч эхэлсэн ч захидал бичсэн тус хөлөг онгоцны дарга Брет Крозер харин байдлыг муу төсөөлсөн гэдэг шалтгаанаар тушаалаасаа огцруулсан байна. Энэ хэрэг Америкийн олон нийтийн дунд шуугиан тарилаа. Америкийн хэвлэл мэдээлэл Брет Крозерыг магтан сайшаасан нийтлэл нийтэлсээр байна. Нью - Йорк таймс сонины нэгэн нийтлэлд, Брет Крозер ажил үйлсээрээ хохирч, удирдлагууддаа захидал бичсэн нь коронавирусийн халдвар хөлөг онгоцон дээр тархахаас сэргийлэхийн төлөө юм, Брет Крозер бол цэрэг дайчдын амь насыг аврахын тулд өөрийнхөө ирээдүйг үрэгдүүлсэн нь бахархалтай юм гэж бичжээ. Баатар орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ