Дэлхийн хэмжээнд шинээр халдвар авсан 79332 тохиолдол бүртгэгдэв

2020-04-05 15:32:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ 4-нд шинэ коронавирусийн өдрийн тайлан нийтлэв. Европын төв нутгийн цараар 4-р сарын 4-ний 10 цаг гэхэд 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд шинээр халдвар авсан 79332 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүн6664 болж нэмэгджээ. Үүнд хижгийн голомт болох Европт шинээр халдвар авсан 41333 тохиолдол бүртгэгдэж, коронавирусийн халдвар авсан нийт тохиолдол 583141-д хүрч, нийт 42334 хүн нас барж, нас барсан хүн 5231 нэмэгджээ. Үүнд чиглүүлэн Европын олон орон хижгээс сэргийлэх арга хэмжээгээ чангатгаж, хижгээс сэргийлэх эд бараа худалдан авахаа нэмэгдүүлж байна.

Испанийн ерөнхий сайд Педро Санчез 4-нд хэлэхдээ, засгийн газар онц байдал тогтоох хугацааг 4-р сарын 25-ны оройн 24 цаг болтол сунгаж, ирэх долоо хоногийн мягмар гаригт парламентад өргөн барьж батлуулах болно гэжээ.Италийн Анса агентлагийн мэдээлснээр, Италийн Ломбардитом бүсийн дарга Фонтана 4-нд тушаалд гарын үсэг зурж, энэ сарын 5-13-ны өдөр болтол тус бүсийн бүх иргэд гэрээсээ гадагш гарахдаа заавал амны хаалт зүүх юм уу алчуураар ам хамраа таглаж, өрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

ИхБританингадаад хэргийн сайд Доминик Лаб болонтус улсаасХятадад суугаа элчин сайдын яам 3.4-нд тус тус нийгмийн сүлжээгээр, ИхБританийн Виргин агаарын тээврийн компани саяхан Хятадаас бүтэн онгоц хамгаалалтын эд бараа тээвэрлэж авчирсан, үүнд 300 амьсгалын аппарат, 33 сая амны хаалт, 1 сая бээлий зэрэг багтаж байна.ИхБританийн засгийн газрын худалдан авсан эдгээр барааг эмнэлгүүдэд хуваарилах болно гэжээ.ИхБританиас Хятадад суугаа элчин сайдын яамны гэрчилснээр, дараагаар Хятадаас бусад хамгаалалтын эд бараа худалдан авч,ИхБританийн хижигтэй тэмцэх ажилд зарцуулах болно гэжээ.
Францын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Францын эрүүл мэндийн сайд Оливер Веран сэтгүүлчид хэлэхдээ, Франц улс Хятадаас 2 тэрбум амны хаалт захиалсан, захиалгаа үргэлжлэн нэмэгдүүлэх болно гэжээ. Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ