Хөлөг онгоцны ахмадыг ажлаас нь халсан хэргийн цаана юу нуугдаж байна ?

2020-04-05 18:28:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөлөг онгоцны ажилтнуудыг аврахад тусламж хүссэн захидалбичсэнийулмаас АНУ-ын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч "USS Теодор Рузвельт" хөл онгоцны ахлагч Бретт Крозиер орон нутгийн цагаар 3-нд ажлаасаа халагджээ. Америкийн өртгийн үзлийн дагуу, хөлөг онгоцон дээрх хэдэн мянган офицер дайчдын амь насыг аврах гэсэн Бретт Крозиер баатар байх ёстой. Гэтэл энэхүү баатар маань олох ёсгүй шийтгэл хүлээжээ. Үүний цаана чухам юу нуугдаж байна вэ ?

CNN-ийн мэдээлснээр, “Рузвельт” хөлөг онгоцонд байсан багийн 137 ажилтны өгсөн коронавирусийн шинжилгээ нь эерэг байв, энэ нь АНУ-ын цэргийн талын оношлогдсон хүмүүсийн 10-аас дээш хувийг эзэлж байна. Харининээдэмтэй нь АНУ-ын цэргийн тал Крозиерыг ажлаас нь халсан шийдвэр"буруу дүгнэлт" байсан бөгөөд хариуцлагаа бусдад тохсон энэ ажиллагааны талаар Америкийн олон нийтийн санаа бодлыг үймүүлж орхисон юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Байден: Крозиерыг ажлаас нь халах шийдвэр гаргасан явдал захидал илгээгчийг буудаж алсантай адил юм гэж шүүмжилжээ.

Хөлөг онгоцны ахмадыг ажлаас нь халсан шуугианы цаана, АНУ-ын армийн тал үнэндээ гурван чухал зорилготой гэж олон нийт үзэж байна.

Юуны өмнө, энэ бол Крозиер "нууц задруулсан" шийтгэл юм. Коронавирусийн халдвар гарснаас хойш, АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг шүүмжилсээр ирсэн бөгөөд Америкийн ард түмэн засгийн газрын халдвартай тэмцэх арга хэмжээнд сэтгэл дундуур байсаар ирсэн. Ахмад Крозиер тэнгисийн цэргийн дээдудирдлагуудаас тусламж хүссэн энэ захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байна. Мэдээжийн хэрэг, алс хол тэнгис дээр байгаа хөлөг онгоцны халдварын байдал, цэргийн талын хариу арга хэмжээ авах хүчин дутмаг байгааг олон нийтэд ил болгосноорАНУ-ын тэнгисийн цэргийн дээдалбаны хүмүүсийнидэвхгүй болохоос айсан хэрэг юм.

Хоёрт, хөлөг онгоцонд гарсан их хэмжээний халдварын хэрэгт АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин "халхавч" олох шаардлагатай бөгөөд "асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна" гэсэн зэмлэлээс зайлсхийхийн тулд бүх хэргийг Крозиер руу түлхэж буй оролдлого юм.

Гуравт, нууцыг задруулсан явдал нь стратегийн хүчинд нөлөөлж байгаа тул болгоомжтой байж, ийм алдаа дахин гаргахаас зайлсхийх хэрэгтэй гэж АНУ-ын цэргийнхэн үзэж байна.

Энэхүү гурван оролдлого нь АНУ-ын тэнгисийн цэргийн дээд давхаргынхан болон АНУ-ын холбооны засгийн газрын халдварын талаар авч буй ижил санааг харуулж байна. Тэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих талаар хүчин дутагдаж байгаа бөгөөд ухаан санаагаа халдварын үнэн бодит байдлыг нуун далдлах явдалд төвлөрүүлсэн байна. Америкийн эмэгтэй эмч Хелен Чу 1-р сард улсын дотоодод халдварт өвчин гарахаас сэргийлэхийг сэрэмжлүүлж, 2-р сард шинжилгээний дүнг АНУ-ын хорио цээр хяналт удирдлагын байгууллагад мэдүүлсэн боловч битүүмжилэх, шинжилгээгээ зогсоохыг тушаал болгож байсныг хүмүүс мартаагүй юм. Энэ мэдээ дэлгэгдэж, олон нийт, нийгмийн дарамтыг бий болгосноор тэд"жор" -ыг гацааж, бусдыг буруутгах гэж оролдсон юм.

Амь нас гэхээсээ илүү хувийн ашиг хөөцөлдсөн АНУ-ын шийдвэр байршуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авч чадаагүйтэй шууд холбоотой юм. АНУ-ын цэргийн зарим өндөр албан тушаалтнуудын бодлого шийдвэр буруутайгаас халдвараас цаг тухайд ньсэргийлэх, эмчлэх цаг хугацааг алдаж явуулсан юм. Оюун санаа, хүнд суртлын зуршлаа аль болох түргэн орхиж, Америкийн ард түмэн, цэргүүдийн амь насыг заналхийлжбуй халдварын эсрэг үнэн бодит ажил хийхийг тэдэнд сануулж байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ