Хятадаас бусад оронд коронавирусийн халдвар авсан тохиолдол 1050828-д хүрчээ

2020-04-06 10:37:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-ын 5-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятадаас бусад оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 1050828-д хүрсэн байна.   

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Европын төв бүс нутгийн цагаар 5-ны 10 цаг хүртэлх байдлаар, Хятадаас бусад оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 82006-аар нэмэгдэж, 1050828-д хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5795-ээр нэмэгдэж, 59446-д хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 82061-ээр нэмэгдэж, 1133758-д хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5798-ээр нэмэгдэж, 62784-д хүрэв.

Их уншсан

холбоотой мэдээ