Тахлаас сэргийлж хянах эрч хүчийг баталгаажуулна

2020-04-06 10:42:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтэд оношлогдсон тохиолдол саяас давжээ. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн 5-нд Бээжинд хэлсэн үгэндээ: Хилийн чанадын хижгийн тархалт газар авч байгаа нь хилээр нэвтрэх хотуудын сэргийлж хянах, авран эмчлэх, оношилгоо хийх хүчин чадалд дарамт учруулж байна, хижиг тахлаас сэргийлж хянах эрч хүчийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр Төрийн зөвлөлийн нэгдсэн хяналт хамгаалалтын механизмын мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: “ДЭМБ-ын сүүлийн үеийн тайлангаас үзвэл, дэлхий нийтэд оношлогдсон тохиолдол саяас давж, өвчтөн нэгбүрийг олж авч, оношилгоо хийх, тусгаарлах, эмчлэх хэрэгтэй, мөн ойр хавьтлуудыг мөрдөн хянах хэрэгтэй гэж онцолжээ. Хилийн чанадын хижгийн тархалт газар авч байгаа нь хилээр орж ирж буй хотуудын сэргийлж хянах, авран эмчлэх, оношилгооны урвалж хийх хүчин чадалд дарамт учруулж байна. Сэргийлж хянах эрч хүчээ баталгаажуулах хэрэгтэй” гэжээ.

Тэрээр бас танилцуулж хэлэхдээ: 4-р сарын 4-нд, Хятадын дотоодын хүнд өвчтөний тоо 300 хүрэхгүй хэмжээнд буурсан бөгөөд онош тогтоосон тохиолдол 700 хүрэхгүй болж, эмчилгээний үр дүн илэрхий байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ