Эмнэлгийн эд материалын экспортын чанарын хяналтыг эрчимжүүлнэ

2020-04-06 10:58:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яам, Гаалийн ерөнхий газар зэрэг олон газрын холбогдох хариуцлагатан 4-р сарын 5-нд Бээжинд хэлэхдээ, Хятад улс эмнэлгийн эд материалын экспортыг хориглоогүй, мөн хязгаарлахгүй юм. Дотоодын Коронавирусийн цар тахлыг хянах ажлыг сайтар хийсэн үндсэнд, холбогдох улс орон, бүс нутагт өөрийн боломжийн хирээр туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн эд материалын экспортын чанарын хяналтыг эрчимжүүлж, эмнэлгийн эд материалыг экспортлоход чанарын асуудал гарвал түүнийг хуулийн дагуу шийтгэж, өчүүхэн ч нүүр тал хаяхгүй гэсэн байна.

Хилийн чандад коронавирусийн цар тахлын тархалт хурдасч, цөөн бус улс орнууд цар тахлын эсрэг эмнэлгийн эд материалыг яаралтай авах шаардлагатай байна. Мөн өдөр Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих нэгдсэн механизмын Бээжин хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Худалдааны яамны гадаад худалдааны хэлтэс нэгдүгээр зэрэглэлийн байцаагч Жян Фань хэлэхдээ, Цар тахлын эсрэг тэмцлийн эхний үед маш олон улс орон тусламжийн халуун гараа сунгасныг бид хэзээ ч мартахгүй, иймийн тул Хятадын дотоодын цар тахлыг тогтоон барих нөхцөл байдал сайн байгаа, гадаадын цар тахлын тархан дэгдэлт хурдасч байгаа энэ үед, дотоодын Коронавирусийн цар тахлыг хянах ажлыг сайтар хийсэн үндсэнд, холбогдох улс орон, бүс нутагт өөрийн боломжийн хирээр туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байж, олон улсын хамтын нийгэмлэгийн ач тусыг дахинаар хариулах болно. Иймээс Хятад улс эмнэлгийн эд материалын экспортыг хориглоогүй , мөн хязгаарлал тавихгүй юм гэсэн байна.

4-р сарын 4 хүртэлх байдлаар , 54 улс орон, бүс нутаг, тэрчлэн олон улсын 3 байгууллага Хятад улсын компаниудтай эмнэлгийн эд материал худалдан авах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, түүнчлэн 74 улс орон, олон улсын 10 байгууллага Хятадын компаниудтай худалдааны худалдан авах хэлэлцээр хийж байна.

Хятадын загийн газар эмнэлгийн эд материалын чанарын аюулгүй байдлыг дээд хэмжээнд чухалчлан үзсээр ирсэн юм. Худалдааны яам, Гаалийн ерөнхий газар, Эмийн хяналт удирдлагын үндэсний газар нь 3-р сарын 31-нд “Эмнэлгийн эд материалын экспортыг эмх цэгцтэй явуулах тухай мэдэгдэл” нийтэлж, Экспортлох гэж буй оношилгооны урвалж, эмнэлгийн хэрэглээний амны хаалт, хамгаалалтын хувцас, амьсгалын аппарат, хэт улаан туяаны термометр зэрэг 5 төрлийн бүтээгдэхүүн нь, Хятадын эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээтэй байж, импортлогч орны (бүс нутгийн) чанарын стандартыг хангасан байж, Гаалийн ерөнхий байгууллага нь эмийн хяналт удирдлагын газрын баталсан эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг шалгаж нэвтрүүлэх болно.

Жян Фань,Бид холбогдох газруудтай хамтран ажиллаж бодлогыг сайтар хэрэгжүүлэн, жишээлж хэлэхэд, Эмнэлгийн эд материалыг экспортлоход чанарын асуудал тулгарвал бид нухацтай шалган байцаалт хийж, илрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хатуу шийтгэж, экспортын чанарыг нарийн хянаж, эрхлэлтийн дэглэмийг дүрэмлүүлж, ‘Хятадад үйлдвэрлэв’ нэр төрийг хамгаалж, эмнэлгийн эд материалын дэлхийн хэмжээнд тархаж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Гаалийн ерөнхий газрын ерөнхийлсөн үйл ажиллагааны хэлтсийн дарга Жинь Хай хэлэхдээ, цар тахлын эсрэг эд материалын патентын эрхийн зөрчлийн асуудлыг илрүүлж, экспортлохдоо хуурамчаар мэдүүлэх, нуун далдлах, стандарт нийцэхгүй байж байгаад стандарт нийснээр хуримлах зэрэг зөрчлийн үйл ажиллагааг хуулийн дагуу хатуу шийтгэнэ гэжээ.

Дотоодын компаниуд Европын холбоо, АНУ зэрэг орнуудад амны хаалт экспортлох үед, ЕХ-ны CE гэрчилгээ, АНУ-ын FDA бүртгэлийн үйл явц гардаг зарим асуудлын талаар Үндэсний зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газрын гэрчилгээ хянан шалгах хэлтсийн дарга Лю Вэйжюнь хэлэхдээ, эмнэлгийн эд материалыг экспортолж байгаа аж ахуйн нэгж гэрчилгээ авахдаа холбогдох хууль эрх зүйн шаардлага хангасан байгууллагыг олж, экспортлох гэж буй улс орны зах зээлд нэвтрэх шаардлагыг сайн мэдсэн байх хэрэгтэй гэжээ.

Жишээлбэл, ЕХ-д экспортолж буй эмнэлгийн амны хаалтыг хоёр төрөлд хуваадаг, нэг нь ариутгасан, нөгөө нь ариутгаагүй. Ариутгалгүй эмнэлгийн амны хаалтын хувьд ЕХ нь компаниуд холбогдох шаардлагын дагуу өөрсдийн мэдэгдэл хийвэл CE маркийг тэмдэглэж болно гэж заасан байдаг. Ариутгасан эмнэлгийн амны хаалтын хувьд эрхбиш ЕХ-оос зөвшөөрөл авсан байгууллагыг олж CE гэрчилгээ авснаар ЕХ-ны зах зээлд нэвтрэх боломжтой юм байна.

Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн тулгам шаардаж буй эмнэлгийн эд материалын экспортыг хурдасгахын зэрэгцээ чанарын шалгалтад хяналт тавьж, дэглэмийг дүрэмдүүлж, дэлхийн хэмжээд тархаж буй цар тахлын эсрэг арга хэмжээ авч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад Хятадын хүчин зүтгэлийг нэмэрлэх болно.


Их уншсан

холбоотой мэдээ