Хятад улс хилээр нэвтрэх менежментийг хуулийн дагуу бэхжүүлнэ

2020-04-07 11:08:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих нэгдсэн механизм Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хуралдуулж, хилийн чанадаас халдвар авч ирэхийг хуулийн дагуу хатуу чанга сэргийлж байгаа сүүлийн үеийн байдлын талаар танилцуулсан байна. Холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Хятад улс хилээр нэвтрэх менежментийг хуулийн дагуу бэхжүүлнэ. Үүнээс гадна, иргэний агаарын тээврийнхэн 11 түр зуурын нислэгээр Хятадын 1827 иргэдийг буцаан авчирсан юм.

Сүүлийн үед, хилийн чанад дахь Хятад иргэд эх орондоо буцах эрмэлзэл тулгамдаж байгаа боловч онгоцны тасалбар авахад маш хэцүү болсон байна. Үүнд хандуулан, Хятадын иргэний агаарын тээврийн газрын нислэгийн стандартын хэлтсийн орлогч дарга Хан Гуанзү 6-нд хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ, Иргэний нисэхийн газар нь шаардлага төвлөрсөн, нислэгийн хуваарьтай, хүлээж авах баталгаатай хотуудад агаарын тээврийн үндсэн баталгааны механизмыг цаг тухайд нь ажиллуулж, хилийн чандад байгаа Хятад иргэдийг нутаг буцахад нь туслах зорилгоор түр зуурын нислэг зохион үйлдэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 3-р сарын 4-ээс 4-р сарын 3 хүртэл, иргэний нисэхийн газар Иран, Итали, Их Британид байгаа 1827 хятад иргэнийг эх оронд нь буцахад туслах зорилгоор түр зуурын 11 нислэг зохион үйлдсэн юм. Үүнд Ираны түр зуурын 6 нислэг үйлдэж, 976 хятад иргэнийг буцааж авчирсан. Италид түр зуурын 4 нислэг үйлдэж, 670 хятад иргэнийг буцааж авчирсан. Их Британид түр зуурын 1 нислэг үйлдэж, 181 хятад иргэнийг буцааж авчирсан юм.

Цагаачлалын үндэсний газрын Хилийн хяналт шалгалт, менежментийн хэлтсийн дарга Лю Хайтао хэлэхдээ, өнөөгийн байдлаар, Хятадын дотоодын цар тахлыг тогтоон барих нөхцөл байдал сайн хэвээр байна, харин хилийн чанадаас халдвар авч ирсэн тохиолдол нэмэгдсээр байж, 950-г давсан юм. Хилийн чанадаас халдвар авч ирэхээс сэргийлэх нь өнөөгийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тогтоон барихын чухал асуудал болсон байна. Иймийн тулд хилээр нэвтрэх, гарах шаардлагагүй үйл ажиллагааг хатуу хязгаарлаж, хилээр орж гарах боомт, гарцуудыг хатуу хянах зэрэг арга хэмжээ авч эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэжээ.

Эхнийх нь хилийн боомтуудаар гуравдагч орны хүмүүс орж, гарахыг хориглож, шаардлагатай бус шалтгаануудын хилээр нэвтрэх, гарах төрөл бүрийн бичиг баримтыг түдгэлзүүлж, хуурай замын боомтоор дамжин өнгөрөх зорчигч тээврийн функцийг түдгэлзүүлж, аялал жуулчлал, найз нөхдөө эргэн үзэх зэрэг чухал бус шалтгааны улмаас хилээр орж, гарахыг хориглоно. Урьд нь хаагдсан хилийн боомтуудыг үргэлжлүүлэн хааж, улирлын чанартай боомтуудыг нээх хугацааг хойшлуулж, хилээр гарах гэж буй эх газрын оршин суугчдад хилийн шалгалтын үеэр хамгийн сүүлийн хилээр нэвтэрсэн бүртгэлийг шалгах хэрэгтэй. Орцын ажилтнууд болон тээврийн хэрэгслийн хорио цээрийн үзлэгийг бэхжүүлэх зорилгоор гаалийн хорио цээрийн газартай идэвхтэй хамтран ажиллаж, биеийн температур хэт өндөр байгаа гадаадын иргэд хуулийн дагуу хилээр нэвтрэхийг хориглоно гэсэн байна.

Үүнээс гадна, хилийн чанадаас халдвар авч ирж байгаад чиглүүлэн Гаалийн ерөнхий газрын Эрүүл мэнд, хорио цээрийн хэлтсийн орлогч дарга Сүн Юечянь хэлэхдээ, одоогийн байдлаар хилээр орж гарч буй дийлэнх хүмүүс гаалийн журмыг даган мөрдөж, эрүүл мэндийн байдлаа үнэнээр мэдүүлж байна. Гэсэн хэдий ч цөөнх хүмүүс аз завшаанд найдаж, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг бөглөхдөө өвчний байдлаа нууж, шинж тэмдгээ далдалж, худал хэлж, өнгөрхийг эрмэлзэж байна гэлээ.

Тэрээр хэлэхдээ, саяхан гаалийн шалгалтаар илрүүлсэн зургаан хэрэгт, зарим нь хилээр нэвтрэхээс 14 хоногийн өмнө цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа улс орон, бүс нутагт очсон боловч хилээр нэвтрэх үед үнэн байдлаа мэдүүлэхгүй байж, зарим нь Хятад руу нисэхдээ ханиадны эм хэрэглэсэн боловч хилээр нэвтрэхдээ мэдүүлээгүй. Зарим тээврийн хэрэгслийнхэн багийн гишүүдийн эрүүл мэндийн байдлыг худлаар мэдүүлж, халуурсан, ханиалгаж байгаа зэрэг шинж тэмдгүүд ирлэснийг нуусан байгаа. Эдгээр зөрчлийн үйл ажиллагаанд, Гаалийн байгууллагаас хуулийн дагуу сэрэмжлүүлэг өгөх эсвэл 30,000 юанийн торгууль оногдуулна . Хэрэв үйл хэрэг нь ноцтой бол шүүхийн байгууллагад шилжиж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэжээ.

Сүн Юечянь хэлэхдээ, дараа нь гаалийн байгууллага шийтгэх эрч хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авна, түүний дотор шийтгэл олж байсан хүмүүсийг итгэлээ алдсан зорчигчдын "хар жагсаалт" -д оруулж, хилээр орж, гарахад нь ачаа тээшийг нь 100 хуваар задалж, гар аргаар шалгаж, хамт аялсан хүн байвал мөн адил шалгах болно. Шийтгэгдсэн хүмүүсийн хилийн чанадаас ирж буй болон гарч буй имэйл, шууданг 100 хувь задлан шалгах зэрэг арга хэмжээг авах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ