Олон улсын хамтын ажиллагаа нь цорын ганц сонголт

2020-04-08 11:45:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ноён Дэвид Госсет бол Хятад Европын хамтарсан форумын үндэслэгч, мөн Францын Хятадын асуудлаарх нэрт судлаач билээ. Барууны нэгэн мэргэжилтэн болсны хувьд тэрээр Хятад улсын шинэ коронавирусийн цар талахын эсрэг тэмцлийн үйл явцыг биеэр өнгөрүүлсэн билээ. Хятадын “цар тахлын эсрэг дайныг ” тэрээр хэрхэн үзэж байгаа бол?Зарим барууны орнууд Хятад улсын цар тахлын нөхцөл байдлыг зэмлэн буруушааж байгаад тэрээр ямар тайлбар өгсөн бол?

Шинэ коронавирусийн цар тахал Хятад улсад тархан дэгдсэн үед Дэвид Госсет яаг Хятад улсын Шанхай хотоо байсан юм. Тэрээр аюулгүй байдлаа бодолцож одоог хүртэл Шанхай хотоо байсаар юм. Энэхүү өнгөрөлт нь түүнийг Хятадын цар тахлын эсрэг тэмцлийн бүхий л үйл явцыг мэдрэх боломжийг олгосон илээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газрын дайчлах чадавх болон Хятадын ард иргэдийн нэгэн сэтгэл нь түүнд маш гүүн суугдтал үлдээсэн гэлээ.

Ялангуяа дэлхийн бусад бүс нутгийн нөхцөл байдалтай харилцуулсны дараа, Хятадын тусгаарлах хатуу арга хэмжээг зохион байгуулах чадавх нь надад маш гүүн сэтгэгдэл үлдээсэн юм. Хүмүүс Хятад улсын хямралыг шийдвэрлэхэд дайчлах чадвар нь өвөрмөц гэдгийг тодорхой харсан байхаа. Хятадын ард иргэдийн эв нэгдэл нь мөн гайхалтай юм. Бид 50 сая эсвэл 100 сая хүний тухай ярьж байгаа биш шүү дээ, харин 1.4 тэрбум хүн. Иймээс Хятад улс нь шинэ коронавирусийг тогтоон барих “цагаан хэрэм” гэж хэлэхгүй байхын аргагүй юм.

Хятад улс хатуу чанга арга хэмжээ авч дотоодын цар тахлыг аажмаар тогтоон барихын зэрэгцээ 2-р сарын сүүлчээс эхлэн цар тахал нь дэлхий нийтийг хамарч, ялангуяа Европ, Америкийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч, амны хаалт, амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн эд материал нь маш хурдтайгаар дэлхий чанартай хомстолд орсон байна. Дэлхийн хамаг их амны хаалт үйлдвэрлэгч орон болон гол эмнэлгийн эд материалыг экспортлогч орон болсны хувьд Хятад улс үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цар тахалд хүнд ноцтой нөлөөлөгдсөн, эмнэлгийн эд материал ихээхэн дутагдаж байгаа улс оронд эмнэлгийн эд материал илгээсэн бөгөөд туршлагатай эмнэлгийн багыг томилон туслалцаа үзүүлсэн байна. Гэхдээ эдгээр үйл ажиллагааг барууны зарим улс орон Хятадын “амны хаалтын гадаад харилцаа” гэж үзэн, үүний цаана Хятадын геополитикийн бодлого нуугдаж байгаа гэсэн байна. Үүнтэй холбогдуулан ноён Дэвид Госсет эрс санал нийлэхгүй байгааг илэрхийлсэн юм.

Хятадын энэ алхамд эргэлзээтэй байгаа нь туйлын буруу мөртлөө маш ичгүүртэй юм. Миний бие ч хэдэн удааны эмнэлгийн эд материалын хандивын ажиллагаанд оролцсон. Иймээс хандивын аяныг хэрхэн зохион явуулж байгааг би сайн ойлгоно. Эх үүсвэрийг мөрдөн хэлбэл энэ нь сэтгэл харамгүй ажиллагаа болно. Хямралын эхэн үед маш олон улс Хятадад туслалцаа үзүүлсэн болохоор Хятад улс ачийг нь хариулж байна. Амны хаалтын гадаад бодлого гэсэн зүйл огт байхгүй гэсэн билээ.

Эдгээр үг яриа нь баримтыг үл тоомсорлосон хэрэг юм. Эхэндээ, энэ нь хүмүүсийн хэзээ ч үзэж харж байгаагүй вирус байсан тул заримдаа нөхцөл байдал тодорхойгүй болсон, гэхдээ Хятад улс маш хурдан арга хэмжээ авч нэгдүгээр сарын үед ДЭМБ болон бусад томоохон орны удирдагчид мэдэгдсэн билээ. Хятад улс өөрийн эзэмшиж байгаа мэдээллээ дэлхийн хэмжээнд маш ил тод байдлаар хуваалцан юм. Үүний дараа, мөн 1-р сарын 23-аас эхлэн Хятад улс хир их хүчин чармайлт гарган цар тахлын эсрэг тэмцсэнийг дэлхий нийтээрээ олж харсан байх. Хятад улсын хүчин чармайлтын улмаас дэлхийн бусад орнуудад цар тахлын эсрэг арга хэмжээ зохион байгуулах цагийг олгосон юм. Гэхдээ эдгээр улс орнууд энэхүү нандин цаг хугацааг сайн ашиглаж чадсан уу?

Дэвид Госсет: шинэ коронавирусийн цар тахал нь дэлхий нийтэд тулгараад байгаа хямрал юм, үүнийг ялан давна гэвэл хамтран ажиллах нь цорын ганц сонголт гэжээ.

Хүмүүс ямар ч үр дүн гарахгүй асуудлаар маргалдсаар байж маш олон цаг хугацааг алдсан юм. Цар тахлыг ялан давхийн цорын ганц арга зам бол дэлхийн олон орнууд зохицуулалттай, хамтын ажиллагаа өргүүлэх явдал болно гэжээ.













Их уншсан

холбоотой мэдээ