Цар тахлын нөхцөл байдлыг нуун дарагдуулах гэсэн нь ямар ч үндэслэлгүй

2020-04-10 11:07:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн ээлжит бага хуралд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хятадын цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл ил тод бус гэх үг яриаг няцаасан байна. Жао Лижянь: Хятад улс бол шинэ коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ДЭМБ-д мэдүүлсэн анхны улс юм. Гэхдээ энэ нь шинэ коронавирусийн цар тахал Үханаас үүсэлтэй гэсэн үг биш. Хятад улс цар тахлын нөхцөл байдлыг нуун дарагдуулах гэсэн, ил тод биш гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Хятадын нэр төрийг гутааж байгаа үйлдэл нь хүний сэтгэлийг олохгүй гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 8-нд сурвалжлаг өгөхдөө, бид шинэ коронавирус гэх маш томоохон сорилттой тулгараад байна. Энэ нь Хятадын Үханаас үүсэлтэй, тухайн үед Америкийн тал Хятадад очиж шалган байцаалт хийхийг оролдсон боловч бүтэлгүйтсэн юм. Тоо баримтаа нуун далдалж, хүмүүсийг төөрөгдөлд оруулж, үнэн үг хэлсэн үгийг шийтгэх нь аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Хямралын үед мэдээллийн ил тод байдлыг хадгалахын чухал чанар, Америк мэтийн эрх чөлөө ба ардчиллын үнэ цэнийг үргэлж харуулах ёстой гэжээ.

Майк Помпеогийн холбогдох үг яриаг Жао Лижянь няцааж хэлэхдээ,Халдварт өвчин нь дэлхийн аль ч бүс нутаг, улс орон, хот зэрэгт хамгийн түрүүнд тархан дэгдэх боломжтой, гэхдээ түүний эх сурвалж хаана байгаа нь шинжлэх ухааны асуудал бөгөөд энэ нь эрдэмтэд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судлах асуудал. 4-р сарын 8-нд, Үхань 76 өдрийн дараа хөл хоригоо цуцалсан нь улс орнуудын цар тахлыг ялан давах гэсэн итгэлийг нэмэгдүүлсэн юм. Хятадын төсөл үр дүнтэй, Хятадын туршлагаас суралцууштай гэдгийг маш олон хүн ойлгон мэдсэн байна. Аливаа хариуцлагатай улс орон вирусийг ямар ч хэлбэрээр шошголох, үндэслэлгүй үйлдлийг эрс эсэргүүцнэ гэжээ.

Тэрээр, Хятад Америкийн харилцааны нарийн ширийн зүйлийг Хятад улс цаг хугацааны хэлбэрээр тайлбарласан юм. Цар тахал тархан дэгдсэнээс хойш, цар тахлын нөхцөл байдлаа Хятад улс цаг даруйд нь ДЭМБ-д мэдэгдэж, шинэ коронавирусийн генийн бүлгийн дарааллыг дэлхий нийтэд даруй хуваалцаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжилтний олон улсын хамтын ажиллагааг даруй өргүүлсэн зэрэг үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн эерэг үнэлгээг олсон юм. АНУ Хятадаас цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл, тоо баримтыг саадгүй хүлээн авч болно. Энэ оны 1-р сарын сүүл гэхэд, Хятадын халдвар судлалын төв зэрэг судалгааны баг нь NEJM сэтгүүл, Ланцет зэрэг олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд өгүүлэл нийтэлж, дэлхий нийтэд Хятадын эрдэмтдийн шинэ коронавирусийн цар тахлын шинж чанарын судалгааны үр дүнг танилцуулсан байна. 2-р сард, АНУ-ын халдвар судлалын төв болон АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Хятад-ДЭМБ-ын мэргэжилтний хамтарсан судалгааны багт оролцож, тухайн газарт очиж танилцсаар Хятадын цар тахлын нөхцөл байдал, тэрчлэн урьдчилан сэргийлэх, хянах ажилд бүрэн ойлголттой болсон юм. Хятадын нэр төрийг гутааж байгаа үйлдэл нь хүний сэтгэлийг олохгүй гэжээ.

Вирус нь ямар ч хил хязгааргүй, арьс өнгөөр ялгагдахгүй, мөн нийгмийн тогтолцоо гэж ялгахгүй. Аливаа улс орон хүний амь насны эрх, эрүүл мэндийн эрхийг ямагт нэн тэргүүнд тавих ёстой бөгөөд өөрийн орны иргэддээ хангалттай, үр дүнтэй баталгаа өгөх хэрэгтэй. ХКН-ын удирдлага дор, Хятадын цар тахлын эсрэг тэмцэл нь өндөр үр дүнд хүрсэн билээ. Бусдыг гүтгэх, буруутгах нь вирусийг арилгах боломжгүй. Америкийн ард иргэд эртхэн цар тахлыг ялан давахыг бид хүсэж байна. Америкийн ард иргэд халдварт өвчнийг улстөржүүлж, Хятадын нэр төрийг гутаах, анхаарлыг сарниулах, хариуцлагаа зайлуулах зэрэг зарим улс төрчдийн үйлдлийг хориглохыг найдаж байна гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ