Вирус бол хүн төрөлхтний хамтын дайсан учраас бид гар нийлэн хамтаар тэмцэх ёстой

2020-04-14 10:47:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэлд, Италийн умард нутгийн Пьемонт бүс бол тахлын гамшигт өртсөн хүнд ноцтой бүсийн нэг юм. Мөн ч, тухайн нутгийн Хятадын харьяат цагаачид идэвхтэй хамтын ажиллагаагаар хижиг тахлын эсрэг тэмцсэн бүсийн нэг. Саяхан Пьемонт бүсийн Эрүүл мэндийн тэнхимийн дарга Луйги Икарди ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Италийн эрдэмтэд зэрэг шинжлэх ухааны салбарынхан шинэ коронавирус бол хүний үйлдлээр бүтээгдсэн гэдгийг үгүйсгэсэн, харин шинжлэх ухаанд итгэх нь зүйтэй гэжээ. Түүнчлэн тэрбээр тухайн нутаг дахь Хятадын харьяат цагаачид хижиг тахлаас сэргийлэх явцад эмх журамтай байгааг сайшаасан байна.

Хижиг тахал гарснаас хойш зарим орнууд завшааныг далимдуулан Хятад улсыг доромжилж, бүр түүнчлэн Хятад улсыг гүтгэн муулж, хижиг тахлыг улс төрүүлэхээр оролдож байна. Ийм байдалд холбогдуулан Луйги Икарди хэлэхдээ, тэрбээр Ши Жиньпин даргын Их 20-ын бүлгийн удирдагчдын онцгой дээд хэмжээний хуралд дурдсан “олон улс хамтын хүчээр тогтоон барих, сэргийлэхийг үр дүнтэй өрнүүлэх ёстой” хэмээсэн санаачилгыг маш сайшааж байна гэжээ. Тэрбээр:

“Вирус бол хүн төрөлхтний хамтын дайсан, бид заавал гар нийлэн вирусийн эсрэг тэмцэх ёстой. Хүний үйлдлээр вирус бүтээгдсэн гэх бол худлаа онол. Италийн шинжлэх ухааны салбар зэрэг шинжлэх ухааны салбарынхны судалгааг би итгэж байна. Тэд шинжлэх ухааны үндэслэлээр ийм байдлыг үгүйсгэсэн юм. Шинэ коронавирус бий болсон нь бусад маш олон зүйлийн вирустэй адил. Тэр бол нэг зүйлийн шинэ өөрчлөлт гарсан вирус. Харамсалтай нь бид одоо энэ дайсны зэрэг тэмцэж байна. Энэ бол Хятад улсын буруу биш гэдгийг би хүмүүст маш тодорхой хэлж өгье гэж бодож байна” гэжээ.

Пьемонт бүс нь тус улс дахь шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахал гарсан хүнд ноцтой гурван бүсийн нэг. Тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 12-ны 17 цаг хүртэлх байдлаар тус бүсэд нийт 16,660 өвчтөн халдвар авснаар оношлогдож, эдгээрээс 1729 өвчтөн нас барж, 2426 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Одоог хүртэлх байдлаар, Хятадаас Италид улсад урьд хожид гурван эмчилгээний авран туслах багийг илгээж, Италийн эмч, мэргэжилтэн нартай Хятад улс хижиг тахлын эсрэг тэмцсэний арга туршлагаас солилцов. Луйги Икарди, Хятад улсын арга туршлага маш чухал гэсэн байна. Тэрээр хэлэхдээ:

“Шинэ коронавирусийн бол шинэ зүйлийн цоо шинэ вирус. Эмчилгээний багийг эмхлэн байгуулах, хижиг тахлын эсрэг тэмцэх арга барил, жишээлбэл клиникийн оношилгоо зэрэг олон талаар, нэлээд эрт хижиг тахлын эсрэг тэмцсэн Хятад улс хамгийн олон арга туршлага хуримтлуулсан юм. Хятад улсын эдгээр боловсронгуй арга туршлагын ач тусаар бусад орнууд шинэ коронавирусээс сэргийлэн эмчлэх талаар нэлээд үр дүнтэй арга хэлбэртэй болсон юм. Бидний хувьд авч хэлбэл шинэ коронавирусийн маш олон зүйлийг таньж мэдээгүй байна. Бид түүний дархлааны шат давхаргыг оновчтой мэдэж чадаагүй, жишээлбэл эдгэрсэн өвчтөн вирус дахин халдварлахыг эсэргүүцэн хориглож чадах эсэхийг мэдэхгүй байна. Иймээс Хятад улсын хуваалцсан арга туршлага бол тун чухал юм” гэжээ.

Луйги Икарди бол Хятад улсын хуучны анд юм. Тэрбээр Хятад хүмүүсийн тухайн нутагт зохион байгуулсан бизнес худалдаа, соёлын үйл ажиллагаанд олон удаа оролцож байжээ. Тухайн нутаг дахь Хятад хүмүүс хижиг тахлаас сэргийлэх явцад маш бие даасан ухамсартай байсныг тэрбээр үнэлэн сайшаасан байна. Луйги Икарди хэлэхдээ:

“Хятад улсаас Пьемонт ирж байгаа Хятад хүмүүс маш сахилга баттай, тэд ирмэгцээ гэрээ тусгаарлаж, цаг тухайд мэдүүлгээ өгч, хижиг тахлаас сэргийлэх тогтоолыг журамлан, хижиг тахлаас сэргийлэх зөв арга авсан юм. Өнөөдрийг хүртэлх байдлаар Хятад хүмүүс эрүүл мэндийн тогтоолоос зөрчсөн хэрэг нэг ч удаа гараагүй. Иймээс би Италид байгаа нийт Хятад хүмүүст талархал илэрхийлье” гэжээ.

Пьемонт бүс хижиг тахлын эсрэг тэмцэх явцад, тухайн нутгийн захиргааны удирдан жолоодлогоор Хятадын харьяат цагаачид Италийн ард олонтой харилцан дэмжин туслалцаж байна. Саяхан Пьемонт бүсийн захиргаа нийгмийн сүлжээнд албан ёсны мэдэгдэл нийтэлж, “Хятадын Жэжян мужийн Ань Фүли сангаас Пьемонтын яаралтай командлах төвд 10 ширхэг амьсгалын аппарат хандивлав. Тус сан болон Вэньжөү хотын захиргаа, түүнчлэн Турины Хятад, Италийн залуучуудын нийгэмлэг, буй бүхий Хятадын хорооллын дэмжлэг туслалцаанд талархаж байна” гэж бичжээ. Энэ тухай Луйги Икарди хэлэхдээ:

“Эдгээр 10 ширхэг амьсгалын аппаратаас 4-ийг нь шинэ коронависийн уушгины хатгалгааны тахлыг эмчлэхээр байгуулсан Вердуно эмнэлэгт өгсөн, үлдсэн 6 аппаратыг бусад эмнэлгүүд өвчний байдал нь хүндэвтэр өвчтөнийг эмчлэхэд нь хуваарилан өгсөн юм. Эдгээр амьсгалын аппарат амь насыг аварч байна, бидэнд маш чухал. Эдгээр амьсгалын аппаратаас гадна Хятадын тал өмнө нь амны хаалт болон бусад бүтээгдэхүүн хандивласан юм. Эдгээр туслалцаа Пьемонт бүсэд чухал ач холбогдолтой, та нарт талархаж байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ