​Цар тахлын эсрэг ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэх ёстой

2020-04-14 16:58:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 14-ний өдөр Бээжинд болж буй шинэ коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгааны эсрэг 10+3-ын удирдагчдын онцгой хуралд оролцон үг хэлэв. Тэрээр, цар тахал дэлхийн хэмжээнд тархаж буй одоогийн нөхцөлд бүх орны ард иргэдийн амь нас, эрүүл мэнд ноцтой аюул заналхийлэлд тулгаран, дэлхийн эдийн засаг ноцтой цохилтод өртлөө. АСЕАН, Хятад, Япон, БНСУ бол ойр хөршүүд юм. Бидэнд харилцан нөхсөн төрөл зүйл бүрэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ болон ажлын хуваарилалтын тогтолцоотой бөгөөд хямралыг хамтран зохицуулах баялаг туршлага, онцгой байдлыг зохицуулах механизмтай юм. Бид хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтоо дээшлүүлж, эв нэгдэн зохицуулах шийдвэр зоригоо харуулах ёстой. Бид халдварт өвчний сорилт, эдийн засгийн хөгжлийг сэргээх талаар 10+3 механизм идэвхтэй онцгой үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг дайчлан, Зүүн Азийн бүс нутагт цар тахлын эсрэг эртхэн ялалт байгуулахын төлөө бид хичээн зүтгэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ