Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэх онцгой хурал болов

2020-04-15 10:29:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэх тухай АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын онцгой хурал 14-нд видео хэлбэрээр хуралдав. 10+3 орнуудын удирдагчдаас гадна ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом, АСЕАН-ны нарийн бичгийн дарга Лим Жок-хой нар хуралд оролцов. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хуралд хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн хөгжлийг сэргээх талаар Хятадын талын үзэл баримтлал болон санаачилгыг дурдсан байна. Хятадын ГХЯ-ны Азийн хэлтсийн дарга Ү Жян-хао сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятадын талын санаачилгыг талууд идэвхтэй дэмжсэн юм. Хуралд оролцсон удирдагчид, 10+3 орнууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хамтаар хижиг тахлаас сэргийлэн, түүнчлэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний саадгүй байдлыг хадгалан, эдийн засаг нийгмийн хөгжлийг чармайн сэргээх шаардлагатай гэж үзсэн юм гэжээ.

Ү Жян-хао уг хурал өндөрлөсний дараа гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдэд холбогдох байдлыг танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ, энэ удаагийн онцгой хурал нь Их 20-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний онцгой хурлын дараа зохиогдсон Зүүн Азийн орнуудын хооронд хийгдсэн чухал хурал юм. Түүнчлэн Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан олон улсын хамтын нийгэмлэг хүч сэтгэлээ хамтатган эв нэгдэлтэйгээр хижиг тахлын эсрэг тэмцэж, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлэх санаачилгад нэгдсэн чухал арга хэмжээ болов гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Ли Кэчян ерөнхий сайд хуралд оролцон чухал илтгэл тавьж, Хятад улс хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь ахиулж байгаа туршлагыг танилцуулж, хижиг тахлаас сэргийлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн түвшнийг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжлийг сэргээх, эрсдэл сорилтыг хориглох талаар чухал үзэл баримтлал, санаачилгыг дурдсан бөгөөд үүнийг талууд идэвхтэй дэмжив. Улс орнуудын удирдагчид, хижиг тахлын эсрэг тэмцэж буй зангилаа үед энэ удаагийн хурлыг хуралдуулсан нь цагаа олсон гэж үзсэн юм. 10+3 орнуудын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хамтаар хижиг тахлыг тогтоон барьж, сэргийлэх шаардлагатай бөгөөд үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний саадгүй байдлыг хадгалж, эдийн засаг нийгмийн хөгжлийг чармайн сэргээх шаардлагатай байна” гэжээ.

Ү Жян-хао танилцуулснаар, хижиг тахал түгэн дэлгэрэх, газар авахыг хориглох, олон нийтийн эрүүл мэндийн эмчилгээний түвшнийг дээшлүүлэх зэрэг талаар талууд багц чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд гүтгэн муулах, гадуурхах шинжтэй үйлдлээс зайлсхийж, ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтаар хамгаалахыг санал нэгтэй зөвшөөрөв гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Цаашид ч мэдээллээ хуваалцах, туршлага солилцох, эм бэлдмэл болон вакцин судлан бүтээх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан технологийн дэмжлэг хангаж, эм бэлдмэл болон эмчилгээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулахыг талууд санал нэгтэй зөвшөөрөв. Талууд мөн 10+1 хамтын ажиллагааны сан болон 10+3 хамтын ажиллагааны сангаас зохих хэмжээний санхүүжилт гарган тусгай сан байгуулж, АСЕАН-ны орнууд хижиг тахлын эсрэг тэмцэхийг дэмжихийг зөвшөөрөв. Түүнчлэн, Зүүн Азийн олон талт байдал, хөгжлийн түвшний зөрөө харьцангуй их байгаа бодит байдлыг бүрэн гүйцэд бодолхийлж, 10+3 болон АСЕАН-ны одоогийн буй механизм нь хижиг тахлаас урьдчилан сэргийлэх, шинжилгээ хийх, олон нийтийн эрүүл мэндийн заналхийллийн эсрэг хамтаар тэмцэхэд гүйцэтгэх үүргийг эрчимжүүлэх ёстой гэж талууд үзсэн юм” гэжээ.

Хижиг тахлаас эдийн засаг нийгэмд үзүүлсэн нөлөөг багасгаж, худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа солилцоо болон зах зээлийн нээлттэй байдал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний саадгүй байдлыг хадгалан, санхүүгийн сэдэлт өгөх зэрэг бодлогыг багтаасан идэвхтэй арга хэмжээ хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг ахиулан, жижиг, дунд оврын компани, эмзэг давхаргын олон нийтийг дэмжихээ нэмэгдүүлж, санхүүгийн далд эрсдэлээс сэрэмжлэх хэрэгтэй гэж талууд санал нэгтэй илэрхийлсэн байна. Түүнчлэн Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон талт банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа авч, хижиг тахлын эсрэг тэмцэн, эрсдэлийг хориглоход санхүүгийн дэмжлэг хангахыг талууд дэмжжээ.

Ү Жян-хао хэлэхдээ, энэ удаагийн хурал нь 10+3 хамтын ажиллагааны үзэл ойлголтыг нэмэгдүүлэн, хамтран ажиллах итгэлийг сэргээж, түүнчлэн хамтран ажиллах зүг чигийг тодорхойллоо. Хятадын тал хурлын үр бүтэмжид сэтгэл хангалуун байгаа бөгөөд талуудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэн, хижиг тахлыг хамтаар эртхэн ялан давж, олон нийтийн эрүүл мэндийн түвшнийг дээшлүүлж, бүс нутгийн эдийн засгийн амьжиргааны хүчийг сэргээхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ