ДЭМБ цаашид ч дэлхий нийтийн төлөө үйлчлэх болно

2020-04-16 10:48:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом Женевт хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ ДЭМБ-д тушаах зардлын санхүүжилтээ зогсоосон явдалд харамсаж байна гэжээ. Тэрээр: ДЭМБ цаашид хамтран ажиллагч түншүүдийн хамт санхүүжилтийн дутуу орон зайг нөхөж, олон нийтийн эрүүл мэнд болон шинжлэх ухаанд хийсэн амлалтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, өчүүхэн ч харамгүйгээр нийт дэлхийн ард түмний төлөө үйлчилнэ гэжээ.

Шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахал дэлхийд түгэн дэлгэрч буй зангилаа үед 14-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ДЭМБ-д тушаах зардлын санхүүжилтээ зогсоохоо мэдэгдэв. Энэ нь шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг тэмцэж буй дэлхий нийтийн хичээл зүтгэлд маш сөрөг нөлөө үзүүлсэн юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом 15-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, ДЭМБ болон хамтран ажиллагч түншүүд хамтаар санхүүжилтийн дутуу орон зайг нөхөж, ажил тасалдахгүй байхыг баталгаажуулна гэжээ.

“АНУ ДЭМБ-ын урт хугацааны, харамгүй өгөөмөр анд байсаар ирсэн юм. Цаашид ч ийм байхыг бид хүсэж байна. АНУ-ын ерөнхийлөгч ДЭМБ-д зардлын санхүүжилт тушаахаа зогсоох шийдвэр гаргасанд бид харамсаж байна. АНУ санхүүжилтээ буцаан авсны улмаас бидний ажилд бий болох нөлөөг ДЭМБ хянан шалгаж байгаа бөгөөд цаашид бид хамтран ажиллагч түншүүдийн хамт тулгарсан ямарваа санхүүгийн дутуу орон зайг нөхөж, бидний ажил тасалдахгүй байхыг баталгаажуулна” гэжээ.

АНУ-аас жил тутамд ДЭМБ-д тушаах зардлын бодит тоо, түүнчлэн ДЭМБ-ын ажилд үзүүлэх нөлөөний талаар Тедрос Аднахом тодорхой зүйл яриагүй, харин ДЭМБ үнэлгээ хийж байна, үнэлгээ хийж дууссаны дараа олон нийтэд нарийн ширийн байдлыг танилцуулна гэжээ. Гэтэл сурвалжлагч ДЭМБ-ын нийтэлсэн материалд үндэслэн их төлөв магадлал хийсэн байна. Өдгөө АНУ-аас жил тутамд ДЭМБ-д тушаах зардал нь их төлөв 470 сая ам.доллар байгаа бөгөөд ДЭМБ-ын оны төсвийн 15 орчим хувийг эзэлж, ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон юм.

Тедрос Аднахом хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, дэлхийн улс орнууд 1945 онд НҮБ-ыг байгуулж байсан цагт авч хэлэлцсэн хамгийн түрүүний үйл хэрэг бол даруй нийт дэлхийн ард түмний эрүүл мэндийг хамгаалах байгууллагыг байгуулах тухай зөвшилцсөн байдаг, энэ бол ДЭМБ-ын гарал үүсэл юм. ДЭМБ зөвхөн шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг төдий бус, харин улаанбурхан, хумхаа, Эбола, ДОХ, хорт хавдар зэрэг маш олон бусад төрлийн өвчин эмгэгийн эсрэг хичээн чармайж байна. ДЭМБ цаашид ч олон нийтийн эрүүл мэнд болон шинжлэх ухаанд хийсэн амлалтаа хэрэгжүүлж, өчүүхэн ч харамгүйгээр нийт дэлхийн ард түмний төлөө үйлчилнэ гэжээ.

“Буй бүхий улс орнуудад эрх тэгш хандах, харин хүн ам болон эдийн засгийн цар хэмжээ нь ямар байхаас үл хамаарах нь бидний үүрэг зорилго. Шинэ коронавирус улс орон баян эсгүүл ядуу байх, улс орон том эсгүүл жижиг байхаас үл хамаардаг бөгөөд иргэншил, арьс өгнө, үзэл ойлголтын төлөв байдлаар ялгагдахгүй. ДЭМБ ч үүнд ялгаатай хандахгүй. Өдгөө бид буй бүхий хүмүүс эв нэгтэй байж, эрсдэлтэй хамтын дайсны эсрэг тэмцэх цаг юм” гэжээ.

ДЭМБ шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлын талаар сайн ажиллагаагүй гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ДЭМБ-д зардлын санхүүжилт тушаахаа зогсоосны шалтгаан юм. Америк нь ДЭМБ-ын гол санхүүжүүлэгч тал болсны хувьд хижиг тахлын хугацаан дахь ДЭМБ-ын үйл ажиллагаанаас хариуцлага нэхэмжилнэ гэсэн байна. Тедрос Аднахом 15-нд хэлсэн үгэндээ, ДЭМБ хариуцлага нэхэмжлэх хэвийн процесстой бөгөөд зүй зохистой үед хэрэгжүүлэх болно. Гэтэл өдгөө хижиг тахлаас сэргийлэх нь ажлын гол тал гэжээ.

“Зүй зохистой үед ДЭМБ-ын гишүүн орнууд болон бие даасан байгууллагын зүгээс ДЭМБ шинэ коронавирусийн уушгины хатгалгааны халдварт тахлын үеэр ажилласан ажлын байдалд үнэлгээ хийж, ил тод байдал болон үүрэг хариуцлагатай байхыг баталгаажуулах болно. Энэ бол гишүүн орнуудын тогтоосон хэвийн процессын нэг хэсэг. Өөрчлөн сайжруулах ёстой тал бий гэдэг нь мэдээжийн хэрэг, буй бүхий хүмүүс туршлага сургамж авах ёстой, гэхдээ вирусийн халдварыг таслан зогсоож, амь насыг аврах нь одоогийн ажлын гол тал” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ