АНУ-ын засгийн газар хариуцлагаа бусдад түлхэх ёсгүй

2020-04-17 10:49:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд АНУ ДЭМБ-д тушаах зардлын санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн бөгөөд энэ үйлдлийг нь олон улсын байгууллага, олон орны засгийн газар, нэр нөлөө бүхий хүмүүс хатуу шүүмжилж байна. ХТРТ-ээс Иерусалимд суугаа сурвалжлагч энэ тухай Израилийн эрдэмтэн, И-хуа мэдээллийн хэрэгслийн төвийн захирал Александр Певзнерийг сурвалжилжээ. Тэрээр хэлэхдээ, АНУ-ын засгийн газар хоёр сар гаруйн хугацааг зүгээр алдсаны улмаас хижиг тахал Америкт хүчтэй дэлгэрэхэд хүргэсэн юм. Түүнчлэн үүрэг хариуцлагаа Хятад улс болон ДЭМБ-д түлхэх ёсгүй гэсэн байна.

Александр Певзнер хэлэхдээ, Америкийн улс төрчид ард түмнийхээ үхэж сэхэхийг умартан, бодит үнэнийг үл тоомсорлож, сонгуулийн санал авахын тулд үүрэг хариуцлагаа бусдад түлхэж, харин хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх идэвхтэй арга хэмжээ хэрэгжүүлээгүйн улмаас хижиг тахал даамжирсан юм. АНУ өөрөө хоёр сарын хугацааг алдаж явуулсан бөгөөд одоо харин ДЭМБ-ыг зэмлэж байгаа нь маш хачин гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“АНУ хоёр сарын хугацааг алдаж явуулсан. Харин өдгөө ДЭМБ-ыг зэмлэж байгаа нь маш хачин үйлдэл. Өөрийн асуудлаа урьдаар сайтар зохицуулах ёстой, харин хариуцлагаа бусдад түлхэх нь зөв биш юм. Улс төрчид үүнийг юманд бодоогүй, харин сонгуулийн санал татах зорилготой үйлдэл юм. Тэд бодит үнэнийг ерөөс тоомсорлохгүй гэдэг нь илэрхий байна. Тэд дараачийн удаад хэрхэн улиран сонгогдохоо бодож байгаагаас биш бусад зүйлд огт санаа зовоогүй, энэ бол муухай үйлдэл” гэжээ.

Америкийн улс төрчид шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг Хятадын вирус хэмээн нэрийдсэн талаар ярихдаа Александр Певзнерийг, энэ бол ухаан битүүлэг үйлдэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэгдээсэн бөгөөд Америкийн иргэдийг бид бол халдвар авахгүй хүмүүс гэсэн буруу ойлголттой болгож, үүний үр дагвар нь Америкчуудад хохирол дагуулсан гэжээ.

“Миний үзэхээр иймэрхүү хэллэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өнгө аястай байна. Вирус бол вирус, Америкийн тал ингэж байгаа нь яриангүй зөв биш, шинжлэх ухаанч биш юм. Америкт өдгөө хижиг тахал даамжирч байгаа нь үнэхээр айдастай бөгөөд энэ бол Америкийн засгийн газрын үүрэг хариуцлага юм. Аль ч талаас авч хэллээ гээд Америкийн тал Хятад улсыг зэмлэж буй нь ухаан битүүлэг” гэжээ.

Америкийн тал сүүлийн үед Хятад улсыг хижиг тахлын тухай мэдээллийг нууцалсан хэмээн зэмлэж, улмаар дэлхий нийт хижиг тахлын эсрэг тэмцэхийг хойш татсан юм. Энэ талаар Александр Певзнерийг хэлэхдээ, энэ бол Америкийн тал үүрэг хариуцлагаа бусдад түлхэх гэсний илрэл бөгөөд улс төрийн зорилготой. Үр дүн нь харин яг эсрэгээр, Хятад улсаас дэлхийн ард түмэнд олгосон хоёр сар гаруйн хугацааг АНУ өөрөө алдаж явуулсан гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“Хижиг тахал эхлэн дэлгэрч байсан үед Хятад улс мэдээллээ цаг алдалгүй дэлхий нийттэй хуваалцаж байсан юм. ДЭМБ-тай хуваалцсан бөгөөд бусад орнуудын байгууллагатай ч хуваалцсан юм. Иймээс ингэж Хятад улсыг зэмлэн буруушаах нь учир ёсгүй. Ингэж буй нь улс төрийн шинж чанартай, харин вирустэй холбоогүй гэдэг нь илэрхий байна” гэжээ.

Александр Певзнерийг хэлэхдээ: дэлхийн хүн ам нэмэгдэхийг дагалдан том хотуудын орон зай улмаас улам нягтших бөгөөд ирээдүйд хижиг тахал гаргах нь магадгүй олшрох юм. Иймээс улс орнууд олон нийтийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинжлэх ухааны судалгааны чадвараа нэмэгдүүлэн, олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь зүйтэй. Хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц. Хижиг тахлын эсрэг тэмцэхийн хувьд төдийгүй уур амьсгалын дулаарлын эсрэг тэмцэх, олон улсын терроризмд цохилт өгөх зэрэг талаар бүгдэд нь үндэстэн дамнасан хамтын ажиллагаа шаардлагатай, харин үүрэг хариуцлагаа бусдад түлхэх ёсгүй гэсэн байна.

“Иймэрхүү хижиг тахал газар авахыг тогтоон барихад улс орнууд хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. АНУ Хятад улстай хамтран ажиллаж, Хятад улс Израиль улстай хамтран ажиллаж, Израиль улс бусад орнуудтай хамтран ажиллах гэх мэт. Зөвхөн хижиг тахлын эсрэг хамтаар тэмцэх төдийгүй, уур амьсгалын өөрчлөлт нь хижиг тахлын адилаар мөн улс орны зааг хязгаар гэж үгүй. Түүнчлэн агаарын бохирдол, мансууруулах бодисын наймаа зэрэг олон улсын асуудлыг ч дурдаж болно. Эдгээр маш олон асуудлууд бүгд үндэстэн дамнасан шинжтэй юм. Хижиг тахал бол нэг жишээ, уур амьсгалын өөрчлөлт бол мөн нэгэн жишээ, эдгээрт олон улсын хамтын ажиллагаа лавтай шаардагдах юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ