Хятадын эдийн засаг ямар байгаа вэ?

2020-04-19 13:42:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 17-нд, Хятадын үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 2020 оны 1-р улирлын Хятадын ДНБ-ний нийт хэмжээ 20 их наяд 650 тэрбум 400 сая юаньд хүрч, харьцуулж болох үнээр тооцоолбол өнгөрсөн оны мөн үеэс 6.8%-иар буурчээ. Тоо баримтад харуулснаар, 1-р улиралд улс орны хөгжил ард иргэдийн амьжиргааны чухал салбар болон чухал бүтээгдэхүүн тогтвортой нэмэгдэж, иргэдийн үндсэн амьжиргаа нэлээд сайн баталгаажлаа. Хижигтэй тэмцэх ажил идэвхтэй сайн хандлагатай болохыг дагалдан үйлдвэрлэлээ сэргээх ажил шинжлэх ухааны үндэслэлтэй дэг журамтай өрнөж байна. 3-р сарын эдийн засгийн гол гол үзүүлэлтийн уналт илэрхий багасжээ. 20 сая юаниас дээш орлоготой аж ахуйн нэмэгдэл өртөг 1-р улиралд өмнөх жилээсээ 8.4% буурчээ. 3-р сард өмнөх жилийн мөн үеэс 1.1% буурч, өнгөрсөн оны мөн үетэй үндсэндээ адил байна. Анхаарууштай нь өнгөрсөн оны 3-р сар бл өнгөрсөн оны бүтэн жилийн аж үйлдвэр хамгийн түргэн нэмэгдсэн сар байлаа.

Хятадын эдийн засгийг хэрхэн үнэлэх тухай Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ, хэчнээн хүндрэл бэрхшээлтэй үед Хятадын хөгжлийг төдийчинээ бүх талаар, диалектик, алсын хараагаар харж, итгэлээ нэмэгдүүлж бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс бол том гүрэн, хүчирхэг уян хатан чанартай, асар их нөөцтэй, уужим орон зайтай юм. Хятадын эдийн засаг урт хугацаа сайн хөгжих үндсэн хандлага өөрчлөгдөөгүй байна. Хижгийн цохилт бол богино хугацааных юм. Ерөнхийдөө хяналтад байгаа гэжээ.

Жэ Жян мужид ажиллахдаа Ши Жиньпин хэлэхдээ, аж үйлдвэрийн дижиталжлын шинэ боломжийг ашиглан, 5G сүлжээ, Дата төв зэрэг шинэ дэд бүтцийг түргэтгэж, шинжлэх ухааны инновацийг дорвитой ахиулж, шинэ өсөлтийн цэгийг хүч тавин өргөтгөж, хөгжлийг шинэ хөдөлгөх хүч бий бүрдүүлэх хэрэгтэй. Хятадын эдийн засаг бол том далай тэнгис байж, тоогүй олон догшин салхи ширүүн борооныг туулсан юм. Далай тэнгис хэвээрээ байгаа тул ирээдүйд Хятад улс тэндээ байсаар байх болно гэжээ.

Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ