Халдвартай хамтдаа тэмцэхийг уриалав

2020-04-20 15:47:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их Британийн 48 бүлгийн дарга Стивен Перри хэлэхдээ, Америк, Их Британийн улс төрчид коронавирусийн халдварын асуудлаар хариуцлагыг Хятад улсад тохож байгаа нь асуудлаас бултах, хариуцлагагүй үйлдэл юм. Халдвартай хамтран тэмцэх, бусад орны амжилттай арга туршлагыг ашиглах нь ажил хэрэгч боломжийн арга юм гэжээ.

Ойрын хугацаанд Америк, Их Британийн зарим улс төрчид шинэ коронавирусийн халдварын асуудлаар Хятад улсыг гүтгэн, Хятад улсад хариуцлагыг тохох үйлдэлд чиглүүлэн манай сэтгүүлч Их Британийн 48 бүлгийн дарга Стивен Перритэй ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ, зарим орон халдвартай тэмцэх асуудлыг сайтар зохицуулж чадахгүй байж, хариуцлагаас бултаж, бусдад тохох нь хариуцлагагүй үйлдэл бөгөөд асуудлыг зохицуулахад ямар ч ач тусгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Бэлтгэл ажлаа сайн хангаагүйн улмаас асуудлыг зохицуулж чадахгүй, эдийн засгийн асар их хохирол дагуулдаг юм. Энэ үед бусдыг буруушаах, бусдад хариуцлага тулгахад амархан, харин энэ нь асуудлыг зохицуулахад ямар ч нэмэргүй юм. Иймэрхүү үйлдэл нь өөрийнхөө анхаарлыг сарниулах төдийгүй шаардлагатай ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүргэдэг" гэжээ.

Стивен Перри: Хятад, БНСУ, Герман зэрэг орон халдвартай тэмцэх явцад асар их амжилт гаргаж, бусдыг буруушаах, хариуцлагаа ерөөс түлхэж байгаагүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, "БНХАУ, БНСУ, Сингапур, Герман зэрэг орон бус орныг зэмлэн буруушааж байгаагүй. Тэд өөрсдийнхөө хийх ёстой асуудалд бүх хүчээ тавьж ажилласан. Тэд нөөц баялгаа хурдтай хуваарилж, шуурхай ажиллаж, асар их үрэгдэл гаргасан. Ямар ч улс орны хувьд бусад орныг гүтгэх, зэмлэн буруушаах нь ямар ч ач холбогдолгүй юм" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, улс орнууд халдвартай хамтдаа тэмцэх ажилд нэгдэх нь ажил хэрэгч сонголт юм гэжээ. Тэрээр Их Британи халдвартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж болох туршлагын талаар ярихдаа, эмчилгээ болон судалгааны талаар нөөцөө үр дүнтэй хуваарилах нь маш чухал, Хятадын Үхань хот бол маш сайн жишээ гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Шинжлэх ухаан болон анагаах ухаанаас үзвэл, эмчилгээ болон судалгааны ажилтан бол чухал бүрэлдэхүүн хэсэг, энэ хоёр салбарын нөөцийг нэгтгэх ёстой. Хятад улс холбогдох нөөцийг байнга бэлэн байдалд байлгадаг, учир нь Хятад улс олон жилийн турш гамшигтай тэмцэх явцад маш олон туршлага хуримтлуулсан байдаг. Хятад улсад яаралтай тусламжийн ажилтад болон байгууллага ажиллаж байдаг, тэд цаг тухайд нь шаардлага бүхий нөөцийн яаралтай туслалцаа үзүүлдэг. Хятад улс богинохон хугацаанд 40 гаруй мянган эмч сувилагчийг Үханьд томилон ажиллуулсан нь бодит жишээ юм" гэжээ.

Ярилцлагын эцэст тэрээр хэлэхдээ, Хятад, Их Британи хоёр орон халдвартай хамтран тэмцэх талаарх хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна, вирусийн тухай асуудал нь шинжлэх ухааны судалгаанаас халихгүй байх ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ, "БНХАУ, Их Британи хоёр орны хооронд судлаачид, эмч сувилагч нар эрчтэй хамтран ажиллаж байна. Тэд ажилдаа хариуцлагатай, харилцан нэг нэгнийхээ ажлыг нөхөж байдаг. Вирус хэрхэн тархсан гэдгийг ойлгох нь шинжлэх ухааны асуудал юм. Хэрэв хэн нэгэн нэгнийгээ "асуудал үүсгэсэн" хэмээн зэмлэх нь шинжлэх ухаанч бус, хариуцлагагүй хэрэг юм" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ