Таван жилийн дараа дахин Шааньшид ажиллав

2020-04-21 12:21:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 20-нд, Жэжян мужид ажиллаад 20 хоног болоогүй Ши Жиньпин дахин Шааньши мужид ажиллав. Таван жилийн тэртээ ерөнхий нарийн бичгийн дарга Шааньши мужид ажиллаж, ядуурлаас ангижруулах тухай анхны семинар хуралдуулж байсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ: "100 жилийн тэмцлийн эхний зорилт, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлэхэд хөдөө тосгонд, ялангуяа ядуу тосгоны иргэдийг ядуугаас ангижруулан чинээлэг амьдралтай болгож чадахгүй бол ядуурлаас бүрэн ангижруулсан тооцогдохгүй" гэж хэлж байсан юм. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах эцсийн жилд ерөнхий нарийн бичгийн дарга Шааньши нутгийн ахан дүүстэйгээ дахин уулзаж буй нь энэ юм.

4-р сарын 20-ны үдээс хойш, Ши Жиньпин Шанлүө хотын Шашүй сяны Чиньлин нурууны Ню Бэй Лянгий үндэсний зэрэглэлийн дархан цаазат бүсэд хүрэлцэн очив.

Чиньлин нурууны Ню Бэй Лянг 1988 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр үндэсний зэрэглэлийн дархан цаазат бүс болгож байв.

Таван жилийн тэртээ Шааньши мужид ажиллахдаа Ши Жиньпин хэлэхдээ, экологийн орчин эмзэг байгаа нь хувьсгалт бүсүүдийн хөгжлийн илэрхий буурай тал. Хөгжлийн явцад экологийн улаан шугамыг бат сахиж, уул устай, ургамал амьтантай, үзэсгэлэнт байгальтай байх нь шар хөрст өндөрлөгийн онцлог байх ёстой гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ