Олон салбарууд хамтран ажиллаж, гаднаас хижиг орж ирэхээс хуулийн дагуу сэгийлэх болно

2020-04-21 17:44:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хижгээс сэргийлэн хамгаалах нэгдсэн механизм 20-ны үдээс хойш Бээжинд хэвлэлийн бага хурал хуралдуулж, хилийн чанадаас орж ирэх халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлын талаар танилцуулав. Хятад улсад хилийн чанадаас халдвар орж ирэх эрсдэл нэмэгдэж, Үндэсний эрүүл мэндийн хороо, Гаалийн ерөнхий газар, Үндэсний цагаач иргэдийн удирдлагын газар зэрэг байгууллагын албаны хүмүүс хэвлэлийн хуралд хэлэхдээ, олон байгууллага хамтран арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх ажлаа зориулалттай, хүрэлцэхгүй салбарын ажлыг нөхөж, хилийн чанадаас халдвар орж ирэхийг хуулийн дагуу урьдчилан сэргийлж, хяналтдаа авах болно гэжээ.

Одоогийн байдлаар хилийн чанадад халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Авто замын боомтоор халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл нэмэгдэж буй сорилтод Хятадын үндэсний цагаач иргэдийн удирдлагын газрын хилийн хяналт удирдлагын хэлтсийн дарга Лю Хайтао хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Үндэсний цагаач иргэдийн удирдлагын газар олон төрлийн арга хэмжээ авч, боомтоор халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Юуны түрүүнд алсаас сэргийлэн хамгаалах ажлыг эрчимжүүлж байна. Хөрш орныхоо халдварын байдлыг нягт анхаарч, мэдээлэл үнэлгээ өгөх, эрсдлийн үнэлгээний механизмыг байгуулах. Хоёрдугаарт, боомтоор нэвтрэх хүмүүст хяналт тавьж, хилээр нэвтрэх хүмүүсийн тоог хязгаарж байна. Гуравдугаарт, хилийн шугамын харуул хамгаалалтыг чангатгаж байна. Дөрөвдүгээрт, хилийн бүсийн хамгаалалтын үүргийг сайтар хийж байна. Хилийн бүсийн хүн амын удирдлагыг чангатган, хилийн чанадаас буцаж ирсэн хүмүүстэй заавал уулзах, хилийн бүс дэх гадаадын оршин суугчидтай заавал уулзах арга хэмжээ авч, хилээр нэвтрэх ажилд хяналт тавьж байна. Эцэст хилийн шугамын чухал гарцуудыг хянаж шалгах ажлыг эрчимүүлж байна" гэжээ.

Ойрын хугацаанд Хармөрөн мужийн Сүфэньхэ боомтын халдварын байдал нь олны анхааралд өртөж, үүнтэй холбогдуулан Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жөү Үйхүй хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, одоогийн хамгийн гол ажил бол хилийн боомын бүсийн бодит байдалд үндэслэн, урьдчилан сэргийлж, хянлатдаа авах зорилтод хөтөлбөр боловсруулан, хот болгон өөрсдийн шийдэл боловсруулах хэрэгтэй юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Нэгдүгээрт орон нутаг, байгууллага, хариуцаж буй хүнд тооцох хариуцлагыг чангатгах. Хоёрдугаарт, мужийн дотооддоо эмчилгээний нөөцийг хуваарилах үндсэн дээр хилийн боомтоор нэвтрэх дарамт ихтэй бүс болон урьдчилан сэргийлэх чадал тааруу бүсэд чиглүүлэн, улсаас мэргэжлийн эмчилгээний баг томилон орон нутгийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг сайжруулах ажилд туслуулан, эмчлэн эдгэрүүлэх чадавхыг дээшлүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдал, хилээр нэвтрэхэд хяналт, хорооллын шалгалт, эмнэлгийн үзлэг, эмчилгээ зэрэг бүх явцад давхар хяналт тавьж ажиллах. Гуравдугаарт, орон нутгийн шаардлагын дагуу үндэсний хэмжээнд холбогдох байгууллагын хэмжилтийн багаж, эмчилгээний төхөөрөмж, хамгаалалтын эд материал зэрэгт дэмжлэг үзүүлэн, шаардлага бүхий яаралтай бэлтгэлийг хангах ёстой" гэжээ.

4-р сарын 1-с эхлэн Хятад улсын хил гаалийнхан хилээр нэвтэрсэн жуулчид бүхнээс дээж авч шинжилгээ хийх болов. 20-нд болсон хэвлэлийн бага хуралд Гаалийн ерөнхий газрын эрүүл мэнд, хорио цээрийн газрын дэд дарга Сүн Юэчянь хэлэхдээ, Гаалийн ерөнхий газар урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах бодлогоо сайжруулан, боомтын хяналтын түвшнийг дээшлүүлэн, боловсон хүчний сургалтыг эрчимжүүлэн, орон нутгийн урьдчилан сэргийлэх ажилд туслах зэрэг арга хэмжээ авч, гол гол боомтуудын олон нийтийн эрүүл мэндийн үндсэн чадавхыг дээшлүүлж байна. Тэрээр хэлэхдээ, боомтын хорио цээр, хяналт шалгалтын чадвар нь халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс үр ашигтай сэргийлэх чухал баталгаа юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмж, шалгалт шинжилгээний чадавх, хамгаалалтын эд матераилын нөөц, хилийн чанад дахь халдварын байдал зэрэгт үндэслэн Гаалийн ерөнхий газар дотоод системдээ зохицуулалт хийж, яаралтай худалдан авалт зэрэг хэлбэрэр холбогдох чухал боомтуудад шнжилгээний төхөөрөмж, хамгаалалтын эд материал хуваарилан, коронавирусийн халдварын шинжилгээний биологийн аюулгүй байдлын 2-р зэрэглэлийн 9 лаборатори байгуулж, мэргэжлийн хэмжилтийн 400 боловсон хүчин нэмж ажиллуулж байна. Боомтуудын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах нөхцлийг сайжруулан, хэмжилтийн чадавх нь хилээр нэвтрэх бүх хүмүүсийн шинжилгээний хэрэгцээг хангаж чадна" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ