Иргэдийн амьдралыг баталгаажуулахыг чухалчлав

2020-04-22 10:12:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнгөрсөн хоёр өдөр Шааньши мужид ажиллаж буй Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга олон газартай танилцав. Ерөнхий нарийн бичгийн даргын танилцах хөтөлбөрт уулан тосгон, жижиг суурин, хөдөө орон нутаг, тариалан эрхлэгч зэрэг нь хэвлэл мэдээллийн хамгийн олон давтамжтай үг болж, ядуурлаас ангижруулах ажлын үр дүн, тариачдын сэтгэл ханамж зэрэг нь ерөнхий нарийн бичгийн даргын танилцах гол агуулгын нэг байлаа.

Энэ онд Хятад улс ядуурлаас ангижруулах ажлыг биелүүлэх эцсийн жил тохиож байна. 3-р сарын эхээр ядуурлаас ангижруулах ажилд ялалт байгуулах тухай хурал Бээжинд зохиогдов. Энэ бол ХКН-ын XVIII их хурлаас хойш ядуурлаас ангижруулах талаар хуралдсан хамгийн өргөн цар хүрээтэй хурал юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ, 2020 онд хөдөө тосгоны ядуу иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулах нь Намын төв хороо ард түмэндээ амласан амлалт учраас заавал тогтсон цагтаа биелүүлэх ёстой. Шат бүрийн намын хороо, захиргаа илүү итгэлтэй, илүү эрч хүчтэй ажиллаж, ядуурлаас ангижруулах ажлыг урагшлуулан, шинэ коронавирусийн халдварыг даван туулж, ядуурлаас ангижруулах дайнд бүрэн ялалт байгуулж, Хятадын үндэстэнд, хүн төрөлхтөнд чухал ач холбогдолтой чухал ач холбогдолтой аугаа их үйлсийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Шааньши муж бол таван жилийн өмнө Ши Жиньпин дарга ядуурлаас ангижруулах тухай анхдагч хурал хуралдуулж байсан газар юм. Шааньши мужийн иргэд ядуурлаас бүрэн ангижирсан эсэхэд ерөнхий нарийн бичгийн дарга санаа тавьсаар ирсэн юм.

20-ны үдээс хойш Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Жашүй сяны Шяолин суурины Жиньми тосгонд хүрэлцэн очиж, Жиньми тосгоны үйлдвэрлэлээр ядууст тусалсан үр дүнтэй танилцав.

Жиньми тосгон урьд нь орон нутагтаа нэртэй ядуу тосгон байсан бөгөөд нийт 188 өрхийн 553 хүн ядуу иргэнээр бүртгүүлж байжээ. Ядуу иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гарц хайж, Жиньми тосгон хөдөө аж ахуйн нэрт аж ахуйн нэгжүүдтэй хамтран, тосгондоо хар мөөгний их өгөгдлийн төв, үйлдвэрлэлийн шугам, ухаалаг хүлэмж байгуулж, хар мөөг үйлдвэрлэхэд түшиглэн, 2017 он Жиньми тосгон бүх тосгоноороо ядуугаас бүрэн ангижирсан байна.

Жиньми тосгон нь буйд бөглүү ууланд байдаг ч одоо эндэхийн иргэд интернет сүлжээ, цахим худалдааны индрийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг болов. 20-нд, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга бүтээгдэхүүнээ сүлжээний шууд нэвтрүүлгээр борлуулж буй иргэдтэй ярилцав.

-Манай эндэхийн цахим борлуулагчид, бид тосгоны иргэддээ туслан хар мөөг зардаг, энэ бол бидний цахим индэр.

-Тосгондоо цахим худалдааны үйлчилгээ нэвтрүүлсэн байна, ямар зэрэг байна дажгүй биз дээ?

-Тийм ээ, одоо манай тосгон болгон цахим худалдаанд нэгдсэн.

-Цахим худалдаа нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ борлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна, хөгжлийн ирээдүйтэй шүү.

-Бид заавал сайн ажиллах болно.

Ши Жиньпин дарга Жашүйн хар мөөгийг "жижиг хар мөөг нь үйлдвэрлэлийн том бүтээгдэхүүн" хэмээн сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ, цахим худалдаа нь шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийн хэлбэрийн хувьд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн борлуулахад туслахаар барахгүй иргэдийг ядуурлаас ангижруулах ажилд тусалж, мөн хөдөө орон нутгийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн тус болж байна гэжээ.

21-нд, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Шааньши мужийн Анькан хотын Пинли сяны Лаосянь сууринд хүрэлцэн очиж, Жиньпин хороолол, эрүүл мэндийн төв, сургууль, цайны хүрээлэнтэй танилцлаа.

Лаосянь суурин бол Шааньши мужийн өмнө бүсийн гамшгаас зайлсхийн, шилжүүлэн суулгаж, ядуурлаас ангижруулсан ажлын нэгэн төлөөлөл юм. Жиньпин хороолол нь тус суурины хамгийн олон хүн нүүж, олон цар хүрээг хамарсан нүүлгэн шилжүүлсэн хороолол байж, 11 тосгоны 1346 өрх айлын 4173 иргэнийг хамарсан юм. Эндэхийн усны хангамж, авто зам, цахилгаан хангамж, ногоон байгууламж зэрэг дэд бүтцээр бүрэн хангаж, эмчилгээ, эрүүл хамгаалал, соёл зэрэг олон нийтэд чиглэсэн үйлчилгээг бүрэн хамруулж, "Уулаа түшиж үйлдвэрлэлээ хөгжүүлэх, усаа дагаж хороолол байгуулан, хороололдоо үйлдвэрлэл хөгжүүлэх" хөгжлийн бодлогоор ажлаар хангах, орлогыг нэмэгдүүлэхийг зорьж, шилжүүлэн нүүлгэсэн иргэдийнхээ ядуурлаас ангижруулах ажлыг баталгаажуулж чадсан байна. Энэ оны 3-р сарын 6-нд хуралдсан ядуурлаас ангижруулах ажилд ялалт байгуулах тухай хуралд, шилжүүлэн нүүлгэсний дараа ядуусыг тэтгэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн Ши Жиньпин дарга шаардсан юм. Халдварын улмаас хөдөлмөр эрхлэгчдийн ажилд ихээхэн хүндрэл учруулж буйд чиглүүлэн 3-р сарын 27-нд хуралдсан Төв хорооны улс төрийн товчооны хуралд онцлохдоо, ядуурлаас ангижруулах төслүүдийн үйлдвэрлэлээ сэргээх ажлыг хурдасган, ядуу амьдралтай хөдөлмөр хүчнийг ажилдаа эргэн орохыг баталгаажуулах хэрэгтэй гэсэн юм. Одоогийн байдлаар Пинли сяны хорооллын 83 үйлдвэрийн 79 нь үйлдвэрлэлээ сэргээгээд байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ