Шааньши мужийн иргэдэд аз жаргал сайн сайхны ерөөл дэвшүүлэв

2020-04-22 15:52:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Шааньши мужийн Анькан хотын Пинли сяньд ажиллаж, хороолол, сургууль зэрэг газрын ядуурлаас ангижруулах ажилтай танилцаж, шилжүүлэн нүүлгэсэн өрх айл, хичээлийн танхим, хорооллын гудамжид Ши Жиньпин дарга нутгийн ард иргэдтэй дотноор ярилцан, тэдэнд аз жаргал сайн сайхны ерөөл дэвшүүлэв.

Анькан хотын Лаосянь суурин бол Шааньши мужийн өмнө бүсийн нүүлгэж ядуурлаас ангижруулах төсөлд хамрагдсан бүсийн нэг хэсэг нь юм. Ерөнхий нарийн бичгийн даргын ажилласан Жиньпин хороолол нь 11 тосгоны 4173 иргэнийг жилжүүлэн нүүлгэж байрлуулсан хороолол юм.

"Ядуугаас ангижруулах явцад ганц хүнийг ч охигдуулж болохгүй" хэмээн өнгөрсөн жилүүдэд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга олон дахин онцолж байсан юм. 21-нд Ши Жиньпин дарга ард иргэдэд хандан хэлэхдээ, манай ард иргэдийн амьдрал нь хотынхоо нэртэй адилхан амар амгалан, тайван тогтуун байхыг хүсэн ерөөж байна. Бид чинээлэг нийгмийг байгуулах замд ганц хүнийг ч орхигдуулалгүй, бүгд ядуурлаас ангижирч, чинээлэг нийгэмд шилжин орохыг хүсэж байна. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэе гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ