Ши Жиньпин Ши-Аньд ажиллав

2020-04-23 09:29:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 22-нд Ши-Ань хотод ажиллав. Тэрээр Шааньши мужийн авто машин үйлдвэрлэгч компани, Ши-Аний зам харилцааны их сургууль, Датан явган хүний гудамж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх, хорооллын амьдралын дэг журмыг сэргээсэн зэрэг байдалтай танилцав.

Шааньши мужийн авто машин үйлдвэрлэгч компани бол Хятадын баруун хойд бүсийн хамгийн том аж үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж юм. Тус компани цэвэр эрчим хүч, шинэ эрчим хүч, ухаалаг холболттой тээврийн хэрэгслийн салбартаа тэргүүлж, патентийн 220 гаруйэрх бүртгүүлж, үндэсний шинэ эрчим хүчний 863 төсөлд оролцон, L4 зэрэглэлийн ухаалаг хүнд даацын, шатахуун эрчим хүчээр ажилладаг анхдагч тээврийн хэрэгслийг судлан бүтээсэн. Энэ оны 2-р сарын 14-нээс эхлэн тус компани үйлдвэрлэлээ сэргээсэн юм.

22-ны орой, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Ши-Ань хотын Датан шөнийн явган хүний гудамжид хүрэлцэн очив. Халдвар гарснаас хойш хөл хөдөлгөөн ихтэй байдаг явган хүний гудамжид хөл хөдөлгөөн тасарч байсан бол одоо буцаад хөл хөгжөөн нэмэгдэж байна. Ши Жиньпин дарга явган хүний гудамжаар алхангаа эндэхийн үйлдвэрлэлээ сэргээсэн байдалтай танилцав.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ