Халдвар нь Хятадын эдийн засагт сорилт болон боломж юм

2020-04-23 15:32:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятад улс 2020 оны эхний улирлын эдийн засгийн тоо баримтыг нийтэлснээр үзвэл, ДНБ-ын хэмжээ нь 6.8 хувиар буурсан байна. Үүнийг олон улсын эдийн засагч нар хэрхэн харж байна вэ? Хятадын эдийн засагт ямар сорилт, боломж нүүрлэж байна вэ? Парист төв байртай Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хятадын эдийн засгийн бодлогын албаны дарга Маргит Молнар 22-ны өдөр манай сэтгүүлчид ярилцлага өгөв.

Доктор Маргит Молнар олон жилийн турш Хятадын эдийн засгийн хөгжилд анхаарал хандуулсан иржээ. Хятадын эхний улирлын ДНБ-ын хэмжээ 6.8 хувиар буурсан тухай тэрээр хэлэхдээ, нэг талаар, Хятад улс шинэ коронавирусийн халдварыг хяналтдаа авахын тулд хотоо хаах зэрэг хатуу чанга арга хэмжээ авсан, нөгөө талаар халдвар нь бусад орон, бүс нутагт асар ихээр нөлөөлсөн, тиймээс энэ үзүүлэлт бол мэдээж төсөөллийн хүрээнд багтсан. Халдварын тогтворгүй байдлаас шалтгаалж дэлхийн болон Хятадын эдийн засгийн энэ оны байдлыг төсөөлөхөд хүндрэлтэй юм. Халдвар дууссаны дараа Хятадын эдийн засаг хурдтай сэргэх болно гэжээ.

"Энэ онд өсөлтийн хурд удаан байгааг миний бие асуудалтай гэж бодохгүй байна. Ажлаар хангах, аж ахуйн нэгжүүдээ авч үлдсэн нөхцөлд ДНБ-ын хэмжээ тогтсон хэмжээгээр буурах нь байж болох зүйл. Дэлхий нийтэд тархсан халдварыг хяналтдаа авч, эмчилгээний эм бэлдмэл, вакцин гарчихвал Хятадын эдийн засаг сэргэх болно. Мөн бүтцийн өөрчлөлт хийсэн байдлыг бас харах хэрэгтэй байна. Хятадын засгийн газар дижитал эдийн засгийн талаарх өөрчлөлтийг гүнзгийрүүлж байгаа нь богино хугацааны сэргэлт, цаашлаад урт хугацааны өсөлтөд ч ашигтай юм."

Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш Хятадын засгийн газар нэг талаар халдварыг тогтоон барьж, нөгөө талаар олон янзын арга хэмжээ авч халдвар нь иргэд, нийгэм болон Хятадын эдийн засагт үзүүлэх үр дагаврыг бууруулсан. Ялангуяа халдварыг тогтоон барьсны дараа илүү зорилтод арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд анхаарч ажиллав. 4-р сарын дундуур зохиогдсон Төв хорооны улс төрийн товчооны хурлаар иргэдэд ажил олголт, үндсэн амьжиргаа, зах зээлийн гол цогц, эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдал, анхан шатны эргэлтийг баталгаажуулах гэсэн 6 шаардлага дурдсан юм. Үүнд ажлаар хангахыг баталгаажуулах болон үндсэн амьжиргааг баталгаажуулах ажлыг тэргүүн байранд тавьсан юм. Маргит Молнар хэлэхдээ, энэ нь эдийн засгийн богино хугацааны сэргэлтэд ашигтай бөгөөд урс хугацаанд нуугдмал өсөлтийн хурдыг нэмэгдүүлэхэд ч ашигтай юм гэжээ.

"Миний бодлоор иргэдийн амьжиргааг баталгаажуулах нь маш чухал зүйл, иргэдийн амьжиргаанд хэрэв нийгмийн баталгаа багтвал бүр сайн байна. Ирэх сард байна уу хэзээ эдийн засаг сэргэх нь хамгийн гол нь хэрэгцээнээс шалтгаална. Халдварын үед өөрчлөлт хийх ёстой, юуны түрүүнд нийгмийн баталгааны хүрээ царыг тэлэх, хоёрдугаарт, эмчилгээний зардлыг даах хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дараа нь олон нийтийн нөөцийг эрх тэгшээр хуваарилан, хамгийн доод түвшний олон нийтийг үйлчилгээг баталгаажуулах хэрэгтэй. Богино хугацааны арга хэмжээнээс илүүтэйгээр бүтцийн өөрчлөлт хийх нь илүү үр дүнтэй, ингэж байж хэрэгцээг өргөтгөж чадна. Эдгээр арга хэмжээ нь богино хугацаанд болон урт хугацаанд бүр үр өгөөжөө өгч, мөн урт хугацаанд нуугдмал өсөлтийг хурдыг нэмэгдүүлэх болно, энэ бол маш чухал."

2-р сарын сүүлчээс эхлэн шинэ коронавирусийн халдвар Европ, Америкт эрчимтэй тархаж, зарим орны эдийн засагт хүнд цохилт өгөв. Ойрын хугацаанд Олон Улсын Валютын Сангийн төсөөлснөөр, энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт сөрөг 3 хувь хүрч болзошгүй гэжээ. Маргит Молнар хэлэхдээ, Хятад улсад нүүрлэж буй асуудал нь хангамж хангалтгүй байснаасаа эрэлт хэрэгцээ хангалтгүй байдалд шилжиж, гадаад орчин улам төвөгтэй болж байна. Гэтэл хямралын дунд боломж нуугдаж байдаг, Хятад улс үйлдвэрлэлийн давуу талаа ашиглан, боломжийг алдахгүй байх ёстой гэжээ.

"Үүнд боломж байгаа гэж би харж байгаа. Учир нь бүх улс орон хотоо хаах буюу хөл хорио тавиагүй, зарим оронд эрэлт хэрэгцээ шаардлагатай хэвээр байна. Хятадын аж ахуйн нэгжүүд ямар ч бүтээгдэхүүнийг ч нийлүүлж чадна, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд. Тиймээс бид үүнийг нэгэн боломж гэж харж байна."

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ