Тахлын эсрэг тэмцсэн практик дэлхий нийтэд юуг өгүүлсэн бэ?

2020-04-26 17:32:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хижиг тахлын оношлогдсон тохиолдол нэг өдөрт дээд талдаа 13 мянга гаруйд хүрч байснаа оношлогдсон тохиолдол гарахгүй болж, эрчимт эмчилгээний өвчтөн бүгд эдгэж, хижиг тахлын эсрэг тэмцсэн Үхань хотын тэмцэл амжилтад хүрсэн нь бэлэг тэмдгийн чухал ач холбогдолтой. Энэ нь, хатуу шаргуу хичээл зүтгэлээр дамжин Хятадын ард түмэн хамт нийтээрээ зориг хүчээ нэгтгэн, COVID-19 тахлыг тогтоон барих, сэргийлэх тэмцэлд чухал ялалт байгуулсныг харууллаа.

Энэ үр бүтэмж хялбархан олдоогүй. Хятад улс хэрхэн ийм богинохон хугацааны дотор тахлын эсрэг амжилттай тэмцэж, БНХАУ байгуулагдсанаас хойш тохиолдсон хамгийн түргэн халдварлан түгэж, хамгийн өргөн цар хүрээтэй мөртөө тогтоон барих, сэргийлэхэд хамгийн бэрхшээлтэй энэ удаагийн олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн үйл хэргийг үр дүнтэй зохицуулж чадсан бэ гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хүмүүс бүгд анхааран судалж байна. Үнэндээ, хариулт нь дөхөмхөөн. Тухайлбал: аливаа бүхэн ард түмний төлөө , аливаа бүхэн ард түмэнд түшиглэсэн явдал юм.

ХКН-ын адилаар ард түмэнд үйлчлэхийг намын дүрэмдээ бичиж оруулсан бөгөөд ард түмнээрээ төвөө болгосон хөгжлийн үзэл ойлголтыг төр барих бүх үйл явцдаа хэрэгжүүлсэн улс төрийн нам дэлхийд ховорхон юм. Хижиг тахал гарсны дараа, Хятад улсын удирдагч Ши Жиньпин ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг тэргүүн байранд тавихыг ямагт онцлон чухалчлав. Энэ үзэл ойлголтын удирдлагаар, Хятад улс даяар маш шуурхай үйл ажиллагаа авч, минут секундтэй уралдан өвчтөнийг авран эмчилж, хижиг тахал өргөжин даамжрахыг бүх хүчээ дайчлан хориглосон юм.

Хүбэй мужийн Үхань бол Хятад улсад хижиг тахлын мэдүүлгийг хамгийн түрүүнд мэдүүлсэн бүс нутаг бөгөөд хижиг тахал хамгийн ноцтой дэлгэрсэн бүс нутаг. Хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэхэд чиглүүлэн Ши Жиньпин дарга “Үхань ялбал Хүбэй ялна, Хүбэй ялбал Хятад улс ялалтад хүрнэ” гэсэн оновчтой магадлал гаргав. Ши Жиньпин дарга өөрийн биеэр Үханий тэргүүн фронтод хүрч, ахуй талбайд жолоодон төлөвлөлт хийв. Хятад улс системтэй, бүрэн бүтэн “түүхэнд хамгийн зоригтой, хамгийн уян хатан, хамгийн идэвхтэй тогтоон барих, сэргийлэх арга хэмжээ” хэрэгжүүлэв.

1-р сарын 23-нд, 11 сая гаран байнгын оршин суугчтай Үхань хот гадагш нэвтрэх зам сувгаа эрс шийдэмгийгээр түр хугацаа хаасан юм. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын эрүүл мэндийн тусгаарлах арга хэмжээ нь хижиг тахал даамжрахыг хориглоход зангилаа үүрэг гүйцэтгэв. “Science” сэтгүүл 3-р сарын 6-нд нийтэлсэн нэгэн судалгааны өгүүлэлдээ, энэ арга хэмжээ нь Хятадын эх газарт тахал түгэн дэлгэрэхийг 3-5 хоног хойшлуулсан бөгөөд 2-р сарын дунд үед олон улсын өвчний тохиолдол түгэн тархахыг 80 орчим хувь бууруулав гэж тэмдэглэжээ.

Богинохон 10 гаруй хоногт Үханьд өндөр зэрэглэлийн хоёр тусгай эмнэлгийг байгуулж, түүнчлэн маш олон түр эмнэлгийг ч байгуулан, өвчтөнийг авран эмчлэхэд ашигласан юм. Бүх Хятадын хэмжээний эрчимт эмчилгээний нөөцийн 10 орчим хувийг маш түргэхэн Үхань хотод төвлөрүүлж, 40 мянга гаруй эмч нар эрсдэлээс айхгүйгээр бүх хүчин чадлаараа амь насыг авран эмчилсэн юм. Үүний зэрэгцээ, Хятадын олон газрынхан ч тахлыг тогтоон барих, сэргийлэх хатуу чанга арга хэмжээ хэрэгжүүлж, хүч сэтгэл нэгтэйгээр хижиг тахал газар авахыг хориглосон юм.

4-р сарын 24-нд, Үханий хүнд өвчтөн бүгд ICU-гээс гарч, Хүбэй мужийн Үханийг авран хамгаалах тэмцэл шийдвэрийн чанартай ялалтад хүрлээ. Үханьд оношлогдсон 80-аас дээш насны 2500 гаруй өндөр настай өвчтөнүүдийн доторх 70 орчим хувийг нь амжилттай авран эмчилсэн бөгөөд тэдгээрийн доторх насаар хамгийн ахмад нь 108 настай өвчтөн байсныг онцлон дурдууштай юм. Өтлөө нялх, баян ядуугаас үл хамааран, Хятад улсад, амь нас юунаас ч эрхэм гэдэг зарчим хамгийн бүрэн тусгагдсан юм.

Английн НШУА-ийн академич Мартин Албров: хижиг тахлын эсрэг тэмцсэн тэмцэл нь, Хятад улсын ард түмэн харилцан туслалцдаг, хичээнгүйлэн ажиллаж, дээд хэмжээнд сахилга бат баримталдаг, хямралын бүх явцад маш сайн оюуны санааны төлөв байдалтай байсан хэв чанарыг харууллаа, энэ нь дэлхий нийтэд гүн сэтгэгдэл үлдээсэн юм гэжээ.

Өнөөдөр, Хятад улс алхам алхмаар хижиг тахлын бараан сүүдрээс салж, эдийн засаг нийгмийн хөгжлийг сэргээхийг түргэтгэж байгаа бөгөөд энэ онд бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах зорилтоо биелүүлэх итгэл, чадвартай байна. “Аливаа бүхэн ард түмний төлөө байх, аливаа бүхэн ард түмэндээ түшиглэх”, энэ бол Хятад улс бэрхшээлийг туулсны зангилаа юм. Мөн ч Хятад улс бэрхшээлийг даван, товлосон зорилт өөдөө тэмүүлэхийн хөдөлгөх хүчин юм.

Их уншсан

холбоотой мэдээ