Эв санаа нэгтэй хамтын ажиллагаа нь хамгийн хүчтэй зэвсэг

2020-04-28 17:15:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 оны эхээр дэгдсэн шинэ коронавирусийн халдварын эсрэг тэмцлийг Хятадын дээд удирдагч Ши Жиньпин өөрөө удирдаж, 1.4 тэрбум Хятадын ард түмэн зовлон жаргалаа хамтатган, эв санаа нэгтэй тэмцэж, дэлхий нийтийн өмнө фронтыг бат сахиж, халдварыг тогтоон барихад чухал амжилт гаргасан юм.

Халдвар гарснаас хойш Ши Жиньпин дарга 20 гаруй орны удирдагч болон олон улсын байгууллагын тэргүүнтэй утсаар ярьж, "хүн төрөлхтөн бол хувь заяаны ганцхан хамтын цогц" гэдгийг онцолж, "эв санаа нэгтэй хамтын ажиллагаа нь хамгийн хүчтэй зэвсэг" гэдгийг чухалчилсан юм. 3-р сарын 26-нд болсон Их Хорийн бүлгийн удирдагчдын коронавирусийн эсрэг тэмцэх тусгай хуралд Ши Жиньпин дарга уриалахдаа, "Олон улсын хамтын нийгэмлэгт шуурхай итгэл зориг, хамтын хүчин чармайлт, эв санаа нэгтэй тэмцэл хэрэгтэй юм" гэжээ. Тэрээр мөн "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх олон улсын хамгаалалтын дайнд ялалт байгуулах, Олон улсын нэгдсэн сэргийлэлт хамгаалалтыг үр ашигтай өрнүүлэх, Олон улсын байгууллагуудын гүйцэтгэх үүргийг идэвхтэй дэмжих, Олон улсын макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх" гэсэн 4 зүйлт санаачилга дурдаж, дэлхий нийтийн халдвартай тэмцэх хамтын ажиллагаанд чиглэл зааж, итгэл хүчээр сэлбэсэн юм.

Хятад улс мөн нээлттэй, ил тод, хариуцлагатай зарчмын дагуу хамгийн түрүүнд ДЭМБ-д халдварын байдлаа тайлагнан, хамгийн түрүүнд дэлхий нийтэд коронавирусийн генийн дарааллыг хуваалцан, хамгийн түрүүнд халдвараас урьдчилан сэргийлэх судлаачдын олон улсын хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. 3-р сар гараад халдвар дэлхий нийтэд хурдтай түгэж, 200 гаруй улс орон, бүс нутаг, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд урьд өмнө байгаагүй сорилт болов. Хятад улс дотоодынхоо халдварыг үр дүнтэй тогтоон барьсан үндсэн дээр дэлхий орнуудад чадах хирээр дэмжлэг үзүүлэх, эм материал хандивлан, халдвараас сэргийлэх, авран эдгэрүүлэх туршлагаасаа хуваалцав.

Хятад улсын дэмжлэг нь олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад халдварын байдал хүнц хэцүү байх үед тусалж дэмжиж байсны хариу бөгөөд хүмүүнлэгийн үзэлд суурилсан амь насанд болсон хүндэтгэл, мөн Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлж буйн жишээ болж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал болон хүн төрөлхтний хөгжилд хариуцлагатай хандаж буйг харуулж байна.

4-р сарын 24-нд, Хүбэй мужийн Үхань хотын ICU-д хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүд эдгэрсэн нь Хүбэй мужийн Үхань хотын хамгаалалтын дайнд ялалт байгуулсныг харуулж байгаа бөгөөд Хятад улс шинэ коронавирусээр өвчилсөн хүнд өвчтөнүүдйиг эмчлэх чиглэлээр олон улсад тэргүүний туршлага хуримтлуулсныг харуулж байна. Энэ нь дэлхийн орнуудад хүнд өвчтөнүүдийг эмчлэх, алтан амийг аврахад итгэл найдвар төрүүлж байна.

Дурдууштай нь "Дэлхийн үйлдвэрлэл" хэмээгдсэн Хятад улс цаг наргүй, өдөр шөнийг ялгалгүй халдвараас сэргийлэх эд материал үйлдвэрлэн, дэлхийн улс орнуудын халдвартай тэмцэх ажлыг баталгаажуулж байна. Хятад улс хариу тусыг шаардахгүй, учир нь бусдад туслах нь өөртөө тусалж буй гэдгийг Хятад улс сайн ойлгодог. Дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан энэхүү хямралаар хүн төрөлхтний хувь заяа нэгэн цогц гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг гүйнзгий ойлгох болов. Эдийн засгийн даяаршлын цаг үед шинэ коронавирус нь эцсийн удаагийн томоохон онцгой байдал биш байж, уламжлалт болон уламжлалт бус аюулгүйн асуудал мөн шинэ сорилт дагуулах болно. Урьд өмнө байгаагүй томоохон өөрчлөлтөд хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Энэ асуултад энэ удаагийн халдвар хариулсан.

Халдвар нь улс орон, арь өнгөөр ялгадаггүй. Эв санаа нэгтэй хамтын ажиллагаа, зовлон жаргалаа хуваалцах, харилцан туслалцах нь хүн төрөлхтөн хямралыг даван туулахад итгэл найдвар төрүүлж байна. Америкийн Төрийн бичгийн дарга асан Киссинжер "Коронавирусийн цар тахал дэлхийн дэг журмыг бүрмөсөн өөрчилнө" хэмээх өгүүлэлдээ бичсэнчлэн, ямар нэгэн улс орон зөвхөн өөрийн хүчин чармайлтаар халдварыг даван туулж чадахгүй, өнөөгийн байдлаа зохицуулахад эцсийн эцэст дэлхий нийтийн хамтын ажиллагааны хэтийн төлөв болон хөтөлбөртэй хослуулах шаардлагатай юм.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ