Франц дахь коронавирусийн халдварын эх үүсвэр Хятадаас үүсэлтэй биш

2020-05-01 16:38:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Францын Пастерийн судалгааны газрын 4-р сарын 28-нд нийтэлсэн сонсгол мэдээнд, тус газрын гүйцэтгэсэн нэгэн судалгаанаас үзвэл, Франц дахь коронавирусийн халдвар нь Хятад болон Итали улсаас үүсэлтэй биш гэдэг нь тогтоогдлоо гэжээ. Францад суугаа манай сэтгүүлчид Францын дархлаа судлаач, Европын нарийвчилсан анагаах ухааны индэрийн ахлах эрдэмтэн Жүй Лия фрофессор ярилцлага өгөв.

Францын Пастерийн судалгааны газар нь хувийн өмчит ашгийн бус судалгааны төв бөгөөд биологи, микробиологи, халдвар, вакцин судлалын чиглэлээр салбартаа онцгой байр суурь эзэлдэг. 4-р сарын 28-нд, Пастерийн судалгааны газрын судалгааны үр дүнгээс үзвэл, 2019 оны 12-р сард Үхань хотод коронавирусийн халдвар дэгдсэнийг зарласны дараа тус байгууллага Францын амьсгалын замын халдвар судалгааны газартай хамтран халдварын хэмжилтийн ажлыг эхлүүлсэн байв. Энэ оны 1-р сарын 24-нд, Францад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, Үхань хотоос зөөвөрлөгдөн ирсэн өвчтөн нь Европ тив дэх анхны тохиолдол болж байв. 1-р сарын 24-нээс 3-р сарын 24-нийг хүртэлх хугацаанд судлаачид Францад бүртгэгдсэн халдварын 97 дээжид судалгаа хийж, генийн дараалал, харьцуулалт хийжээ. Судалгааны үр дүнгээс үзвэл, Францад 2-р сарын эцсээр гарсан коронавирусийн халдвар нь Хятад өвчтөнөөс халдварлаагүй гэжээ. Европын нарийвчилсан анагаах ухааны индэрийн ахлах эрдэмтэн Жүй Лия тайбарлан хэлэхдээ, халдвар нь DNA шинжилгээ хийхтэй адилхан, халдвар хоорондоо ямар нэгэн төрлийн харилцаатай эсэхийг шалгадаг гэв.

Тэрээр хэлэхдээ, "Францад халдвар 2-р сарын сүүл үеэс эхэлсэн. Хятад улстай ямар ч холбоогүй эдгээр өвчтөнүүд Хятад улсад зорчиж байгаагүй болохоор халдвар нь Үхань хотоос ирсэн энэ өвчтөний халдвартай ямар нэгэн холбоотой эсэх тухай судлах хэрэгтэй. Үхань хотоос ирсэн жуулчнаас илэрсэн халдварын генийн дараалал нь Францын бусад халдвар авсан өвчтөнүүдтэй холбоогүй байна. Тиймээс 2-р сарын 25-наас хойш илэрсэн коронавирусийн халдвар нь Хятад улстай харилцаа холбоо байхгүй гэдгийг судалгааны үр дүн харуулж байна" гэжээ.

Францад дэлгэрсэн коронавирусийн халдварын тархалтаас үзвэл, Францын зүүн бүс, Нормандийн бүс, Иле-де-Франц муж зэрэг хойд нутгийн бүс халдварын голомт бүс болов. Пастерийн судалгааны газрын судалгаанд: Франц дахь халдварын голомт бүс болох хойд нутагт бүртгэгдсэн халдвар нь Итали улсаас үүсэлтэй биш байж мэднэ гэжээ. Тэгвэл Францад бүртгэгдсэн коронавирусийн халдварын эх үүсвэр нь хаанаас гаралтай бол? Үүнтэй холбогдуулан судлаачид хэлэхдээ, одоохондоо Франц дахь коронавирусийн халдварын эх үүсвэр, зөөвөрлөгдөн орсон цаг хугацааг нарийн тогтооход хэцүү байна гэжээ. Фпофессор Жүй Лия хэлэхдээ, судалгааны үр дүнгээс үзвэл шинэ коронавирусийн халдвар нь Францын хойд бүсэд маш урт хугацаанд байсан гэдэг нь тодорхой байна гэв.

Тэрээр хэлэхдээ, "Франц улсын эдгээр халдвар нь голцуу хойд бүсэд төвлөрч байна. Нормандийн бүс, Зүүн бүс, Парисийн бүсэд бүртгэгдсэн халдвар нь нэг л эх үүсвэртэй байна, тиймээс Францад урт хугацаагаар энэ вирус байсан гэдэг нь тодорхой. Пастерийн судалгааны газрын бүртгэсэн халдварын анхны тохиолдлыг 2-р сарын 19-нд бүртгэж байсан, Францын хойд нутагт амьдардаг хүн байсан. Одоо харахад ч гэсэн хойд бүсийн халдварын хэмжээ маш өндөр байна" гэжээ.

Халдвар нь 2-р сараас өмнө Европын орнуудад тархсан бөгөөд олонх нь шинж тэмдэггүй өвчтөн байж болзошгүй, урт хугацааны турш бүртгэгдээгүй байж мэднэ. Тиймээс улс орнууд шинж тэмдэггүй халдвар авсан өвчтөнүүдэд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй хэмээн судлаачид үзэж байна. Профессор Жүй Ляа хэлэхдээ, эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааныг хүндэтгэх овор суртал нь хүмүүст үнэн зөвийг ойлгоход тусалж байна гэв.

Тэрээр хэлэхдээ, "Би энэ сайтаас холбогдох материалыг татаж, мөн холбогдох дагалт хүснэгтийг ч буулган авч сайтар харьцуулан судалж үзэв. Анх эхэндээ энэ төслийг Франц дахь халдварын тохиолдлууд Хятад дахь халдвартай адилхан эсэхийг судлах зорилгоор эхлүүлсэн байна. Судалгааны үр дүнд, тэдний харьцуулж судалсны үр дүн нь Хятад улстай холбоогүй гарсан. Эдгээр эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанд үнэнч ханддаг болохоор харсан судалсан зүйлээ тэр ёсоор нь бичиж үлдээсэн бөгөөд Францад халдварласан халдвар нь Хятадын Үхань хотоос ирсэн өвчтөний халдвартай адилгүй, маш их зөрөөтэй гэдгийг олонд зарласан" гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ