Тайван амгалан байхаас эмээж байна

2020-05-04 13:16:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед Америкийн хэт барууныг баримтлагч популист этгээд Стив Баннон хэвлэлд ярилцлага өгөхдөө, Хятад улсын халдвартай тэмцсэн загварыг доромжилж, Хятад улс энэ удаагийн халдварт өвчний талаар эдийн засгийн хариуцлага үүрэглэх хэрэгтэй гэжээ. Америкт шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгаагаар оношлогдсон өвчтөн 1 саяас давж, эхний улиралын эдийн засгийн байдлаас олон улсын банк санхүүгийн хямрал болсны дараах хамгийн их уналтын нөхцөл байдалд, Стив Баннон мэтийн Хятадыг эсэргүүцэгч мужууд этгээд бодит байдал болон ёс учрыг үл тоож, дураар аашилж, Хятад улсад алдаа буруугаа хүчээр түлхэж, дэлхий дахин тайван амгалан байхаас эмээж байгаа нь ямар ч ёс жудаггүй мөртөө ичгүүртэй явдал юм.

Шинэ коронавирус бүх дэлхийд газар авахын хирээр, Стив Баннон ч "улс төрийн вирус" тараах орон зайгаа олж авсан байна. Тэр байнга л шүүмжилж байдгаараа Америк дахь Хятадыг эсэргүүцэгч хамгийн хар хортой хүмүүсийн нэг болов. Саяханы нэгэн ярилцлагадаа Стив Баннон дахинтаа их цуурхал тарааж, Хятадын төр баригч нам "дотооддоо вирус тарахыг багасгахаар оролдож байгаа боловч дэлхийн бусад бүсэд халдвар дэгдэхийг ойшоохгүй байгаа" хэмээж, Хятад улс хийгээд олон улсын хамтын нийгэмлэгийг сөргөлдүүлэх өдөөн хатгалга хийж, Хятадыг залилан мэхлэх явдалдаа шалтаг хайж, бузар муу санаагаа илчлэн гаргаж байгаа хэрэг юм.

Стив Банноны худал яриа хөдлөшгүй бодит байдлыг өөрчилж чадахгүй юм. Халдвар гарсны дараа, Хятад улс хэзээд нээлттэй, ил тод, хариуцлагатай зарчим баримталж, эн тэргүүнд ДЭМБ-д халдварын байдлыг тайлагнаж, бүх дэлхийд шинэ коронавирусийн генийн дараалалыг хуваалцаж, халдвараас сэргийлэн хянах мэргэжилтэн нарын олон улсын хамтын ажиллагааг өрнүүлсэн байна. ДЭМБ-аас Хятадад суугаа төлөөлөгч Колли хэлэхдээ: аль эрт 2019 оны 12-р сарын 31-нд Хятадын талын албан бус мэдэгдлийг хүлээж авсан юм гэжээ. Энэ оны 1-р сарын 3-наас Хятадын талаас ДЭМБ, холбогдох улс орон болон бүс нутгийн байгууллага тэрчлэн Хятадын Хонконг, Макао, Тайваньд халдварын тухай мэдээллийг цаг алдалгүй тогтмол хүргэсээр ирсэн, үүнд АНУ ч багтаж байгаа юм. 2-р сард ДЭМБ олон улсын мэргэжилтний багаа Хятадад илгээн ажлуулав, үүнд Америкийн хоёр мэргэжилтэн багтсан байна. Хятадын тал халдвартай тэмцсэн явдлын ил тод чанар ямар ч эргэлзээгүй юм.

Дурдууштай нь гэвэл, вирус дэлгэрэхийг тогтоон барихын төлөө Хятадын Үхань шууд л "хотоо битүүмжлэх" арга барил авч, үүний үр дүнг цөм нүдээрээ харцгаасан байх. ДЭМБ-ын хамтын ажиллагааны хэсэг мэргэжилтний хангасан тоо баримтын загварт харуулснаар, Хятадын авч хэрэгжүүлсэн хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хянах арга хэмжээ нь гадаадад халдвар тарах хурдыг 2-3 долоо хоногоор удаашруулсан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш тэмдэглэхдээ: "Хятадын ард түмэн халдвараас сэргийлэн хянахын төлөө үрэгдэл гаргаж, хүн төрөлхтөнд жинтэй хувь нэмэр оруулсан байна" гэжээ.

2-р сарын 6-нд Америкт шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын улмаас хүн нас барсан мөртөө тус хүн Хятадад жуулчлаагүй байв, тэгэхээр АНУ-д хамгийн эртдээ хэзээ шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын тохиолдол гарсныг илрүүлж чадсан бэ ? Америкийн дотоод дахь халдвартай тэмцэх хүчин яагаад шийтгэл хориглолттой учирсан бэ ? Канадын хэвлэл илчилснээр, аль эрт Канадад оношлогдсон тохиолдол Америкаас ирсэн байж, Хятадын жуулчидтай холбоогүй юм, Америкийн тал үүнийг хэрхэн тайлбарлах вэ? хэмээн олон улсын хамтын нийгэмлэг Стив Баннон нарын хүмүүсээс асуух шаардлагатай юм.

Халдвар бол гай гамшиг учраас хил хязгааргүй юм. Халдвартай тэмцэх талаар Хятад Америк угтаа хамт байх ёстой, хамтын ажиллагаа бол хоёр талын цорын ганц зөв сонголт болно. Хэрэв Стив Баннон мэтийн галзуу хэт даврагч этгээдүүд буруу чиглэлд буруу хэмнэлээр дагуулахад хүрвэл, Америкийн халдварын байдал хяналтаас гарах өндөр магадлалтай болж, Америкийн ирээдүй үймээн самуун болон хямралд автах болно гэдгийг Америкийн ард түмэн тодорхой мэдсэн байх ёстой.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ