Олон улсын хандивын бага хурал болов

2020-05-05 11:46:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 4-нд, Хятадаас Европын Холбоонд суугаа элчин төлөөлөгчдийн газрын дарга Жан Мин Хятадын засгийн газрыг төлөөлөн Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулах олон улсын хандивын ведио бага хуралд оролцон үг хэлэв.

Элчин сайд Жан Мин хэлэхдээ: халдварын үед зөвхөн хажуунаас нь хараад сууж болохгүй, дэлхийн олон орон цөм хувь заяаны хамтын цогц юм. Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг даван туулах тухай Их хорийн бүлгийн удирдагчдын тусгай дээд хурлын үеэр Ши Жиньпин дарга: олон улсын хамтын нийгэмлэг итгэл нэгдлээ батжуулан халдварыг даван туулж, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, хуралд оролцсон удирдагчидтай зовлон зүдгүүрээ хуваалцан халдварыг хамтдаа даван туулах талаар чухал амлалт хийж, дэлхий дахинаараа халдвартай тэмцэхэд шинэ хөдөлгөгч хүчин сэлбэхээр чармайна хэмээн санаачилсан юм. Саяхан Ли Кэчян ерөнхий сайд Европын Холбооны комиссын дарга Урсула фон дер Лейен-тэй утсаар ярихдаа: Европын Холбоо ДЭМБ-ын санаачлагад идэвхтэй тусгал гарган хурал хуралдуулахыг санаачилсан явдлыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд идэвхтэй дэмжлэг хангахад бэлэн байна гэдгээ онцолсон юм гэжээ.

Жан Мин элчин сайд тэмдэглэхдээ: Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн юм, хэдийгээр өөрийн оронд халдвараас сэргийлэх үүрэг хүндрэл бэрхшээлтэй хэвээр байгаа боловч шаардлагатай оронд чадахын хэрээр туслалцаа хангах талаар хичээн зүтгэсээр байна. Хятадын засгийн газар халдвартай тэмцэх хамтын ажиллагааны тусгай сан байгуулж, 150 гаруй орон болон олон улсын байгууллагад халдвартай тэмцэх эд бодисын яаралтай туслалцаа хангаж, орон нутгийн засгийн газар, буяны байгууллага, иргэний эвсэл бүлэг, үйлдвэр худалдааны салбар ч үүнд идэвхтэй оролцсон юм. Хятад улс халдварыг даван туулахын төлөөх шинжлэх ухааны судалгаанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах туршлага болон оношилгооны төслөө харамгүй хуваалцаж, бий бүхий оронд халдвараас сэргийлэн хянах талаарх интернэт мэдээллийн нээлттэй төв байгуулж, 160 гаруй орон болон олон улсын байгууллагатай 120 гаруй удаагийн ведио хурал хийж, 17 оронд эмчилгээний мэргэжилтний 19 багаа томилсон байна. Олон орон Хятад улсаас эд бодис худалдан авахыг Хятадын тал идэвхтэй дэмжсээр ирсэн юм гэжээ.

Жан Мин элчин сайд цохон тэмдэглэхдээ: бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэхийг зохицуулах талаар ДЭМБ чухал үүрэг гүйцэтгэсээр ирэв, Хятадын тал өнгөрсөнтэйгээ адилаар ДЭМБ-ыг дэмжих болно. Хятадын тал халдвартай тэмцэх хамтын ажиллагааны тусгай сангийн цар хүрээг улам өргөтгөж, НҮБ-ын дэлхийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг дэмжиж, ДЭМБ зэргээс хамтран үүсгэн байгуулсан “Дэлхий нийтээрээ хамтран ажиллахаар дамжин шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн хянах шинэ багаж хэрэгсэлийг түргэн шуурхай нээн үйлдвэрлэж, шударгаар олж авах” санаачлагад идэвхтэй оролцож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацийн холбоо(CEPI), Дэлхийн вакцины холбоо (GAVI) зэрэгтэй шинжлэх ухаан судалгааны хамтын ажиллагаа өрнүүлж, халдвартай тэмцэх “төмөр хана”-ыг хамтдаа цогцлон байгуулах болно гэжээ.

Жан Мин элчин сайд тэмдэглэхдээ: хөгжиж байгаа орнууд халдварыг даван туулахад хүндрэлтэй газар байж болохгүй, Хятадын тал халдварын хөгжил болон хэсэг орны хүсэл шаардлагын дагуу, холбогдох орны олон нийтийн эрүүл хамгаалалын системээ сайжруулж, даван туулах чадавхаа дээшлүүлэхэд тусална. Өргөн олон хөгжиж буй оронд дэмжлэг үзүүлж, гурван тал болон олон талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэжээ. Халдвартай тэмцэх явцад итгэл болон эв нэгдэл нь алтнаас чухал юм, балмагдан сандарч эмээх нь вирусээс илүү аюултай юм. Зөвхөн олон улсын хамтын нийгэмлэг сэтгэл нэгтэй хамтран ажиллаж, түр зуурын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахад хүрвэл, улс орнууд халдвартай тэмцэх тэмцэлд лавтайяа бүх талын ялалт байгуулж чадна хэмээн Жан Мин элчин сайд цохон тэмдэглэжээ.

ДЭМБ-ын санаачлагыг дэмжин түүнд хариу тусгал гаргаж, шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг оношлон эмчлэх болон вакцин судлан бүтээхийг урагшлуулахын төлөө Европын Холбоо хийгээд холбогдох орнууд хамтдаа энэ удаагийн хандивын бага хурлыг зохион байгуулсан байна. Мөн өдөр нийтдээ 42 орны удирдагч болон засгийн газрын дээд төлөөлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын ерөнхий захирал нарын хүмүүс уг хуралд оролцсон байна.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ