Чанжэн-5 B зөөгч пуужинг амжилттай хөөргөв

2020-05-05 19:52:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-р сарын 5-нд, ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн зүгээс Чанжэн-5 B зөөгч пуужингийн анхдагч нислэгийн үүрэг бүрэн дүүрэн амжилтад хүрсэн явдалд баярын цахилгаан илгээв. Баярын цахилгаанд:

Чанжэн-5 B зөөгч пуужингийн анхдагч нислэгийн үүргийг өрнүүлж эхэлснээс хойш, уг туршицад оролцогч нийт байгууллагууд болон нийт нөхөд эв нэгтэй хичээн чармайж, хүндрэл бэрхшээлийг хамтаар туулж, COVID-19 тахлын нөлөө зэрэг олон зүйлийн хүндрэлийг амжилттай даван туулж, анхдагч нислэгийн үүргийг бүрэн дүүрэн биелүүлэхэд чухал ялалт байгуулав. ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл та нарт халуун баяр хүргэж, дотнын мэндчилгээ дэвшүүлж байна гэж тэмдэглэжээ.

Чанжэн-5 B зөөгч пуужингийн анхдагч нислэгийн үүрэг бүрэн дүүрэн амжилтад хүрсэн нь сансрын станцын үе шатны чанартай нислэгийн үүргийн эхний шатыг биелүүлснийг харуулж байгаа бөгөөд Хятад улсын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн гуравдугаар алхмыг бүх талаар биелүүлэхэд баттай суурийг тавьсан явдал болов.

Их уншсан

холбоотой мэдээ