Майн нэгний амралтаар 115 сая жуулчин жуулчлав

2020-05-06 11:07:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Соёл аялал жуулчлалын яамны төсөөлж буйгаар 5-р сарын 1-5-нд, Хятадын дотоодод 115 сая жуулчин хүлээн авч, жуулчлалын нийт орлого 47.56 тэрбум юаньд хүрэв.

Хөдөө нутгийн жуулчлал нь энэ амралтын онцлог зүйл болж байна. Уул авирах, цэцэг сонирхох, хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай танилцах зэрэг нь халуун маршрут болж, хөдөө тосгоны жуулчлалын нийт орлого 10 сая юаньд хүрэв.

Майн нэгний амралтаар, олон нутгийн жуулчлалын газрууд жуулчдын тоог хязгаарлах, интернетээр захиалга өгөх, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн код уншуулах зэрэг арга барилаар жуулчдын аюулгүй байдлыг баталгаажуулж байна. Амралтын үеэр хувийн унаагаар жуулчилсан хүний тоо нийт хүний 60 гаруй хувийг эзэлжээ.

Хятадын Соёл аялал жуулчлалын яамны мэдээллийн төвийн захирал Дай Бинь танилцуулж хэлэхдээ, Майн нэгний амралтын жуулчлалын зах зээлийг ажиглахад төсөөллөөс сайн байна. Хүмүүс аялал жуулчлалын зах зээлд итгэл хүлээлгэж, жуулчдын сэтгэл ханамжтай байх хэмжээ ч нэмэгдэж байна гэв.


Их уншсан

холбоотой мэдээ