Франц дахь халдварын анхны тохиолдол ил болов

2020-05-06 12:39:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны 12-р сарын эцэс гэхэд Францын дотоодод нэгэнт шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан тохиолдол илрэв гэсэн мэдээ сүүлийн үед тус улсын олон салбарынхны анхаарлыг ихээр татсан байна. 5-нд уг өвчтөн хэвлэлээр тухайн үеийн байдлаа өгүүлсэн байна. Францын олон эмч уриалахдаа: олон газрын эмнэлэг ретроспектив тестийг илүү олноор хийж, Франц дахь шинэ коронавирусийн тархалтыг сайтар ойлгон судлах ёстой гэжээ.

Орон нутгийн цагаар 5-р сарын 3-нд, Парисын ойролцоох Сейн-Сент-Денис мужийн хоёр эмнэлэгийн хүнд өвчтөний тасгийн хариуцлагатан профессор Ив Коэн, Францын бизнесийн сувгийн FM телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үе мэдэгдэхдээ: эмнэлэгт хүлээн авсан өвчтөний дээжийн ретроспектив тестийн дагуу, 2019 оны 12-р сарын 27-нд эмнэлэгт хэвтсэн өвчтөн шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан байсан гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Би бол Авиценна эмнэлэг болон Жан Вердиер эмнэлгийн хүнд өвчтөний тасгийн хариуцлагатан байгаа. 2019 оны 12-р сараас 2020 оны 1-р сар хүртлэх хугацаанд уушгины хатгалгааны халдвар авсан бөгөөд нуклейн хүчлийн илрүүлэлтийн дүн сөрөг гарсан өвчтөнүүдэд бид дахин шинжилгээ хийсэн юм, тухайн үеийн нуклейн хүчлийн илрүүлэлт зөвхөн улиралын чанартай халдварт ханиад болон бусад коронавируст чиглэж, харин 2019 оны коронавируст чиглээгүй байсан юм. Дахин шинжилгээ авсан тохиолдолуудын дунд шинжилгээний дүн эерэг гарсан нэгэн тохиодол байсан юм. 12-р сарын 27-нд тэр өвчтөн манай Жан Вердиер эмнэлэгт ирж эмчлүүлсэн юм” гэжээ.

Эмнэлгийн талаас эмнэл зүйн "Бактерийн эсрэг эмийн олон улсын сэтгүүл" дээр нийтэлсэн холбогдох өгүүллүүдийн дагуу, 43 настай дээрх эрэгтэй өвчтөн Алжирт төрж, Францад олон жил амьдарсан загасны наймаачин байсан юм, тэр хамгийн сүүлд буюу 2019 оны 8-р сараас өмнө Алжирт жуулчилсан байдаг. 5-нд дээрх өвчтөн Францын хэвлэлд ярилцлага өгч, тухайн үеийн байдлаа ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ: "12-р сарын 27-ны үүрийн 5 цагт, би машнаар Жан Вердиер эмнэлгийн түргэн тусламжид очихоор шийдсэн юм. Эмчийг түргэн дуудаач, бие маань маш муу байна, цээжин хавьцаа өвдөөд амьсгаа давхацаад байгаа гэж хэлсэн. Дараа нь эмч нар халдварын байдал маш хүнд ноцтой байна гэж хэлсэн боловч надад ямар ч тодорхой дүгнэлт хэлж өгөөгүй юм, зөвхөн байдал маш хүнд ноцтой байна гэж хэлсэн. Тэд надад шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан байна хэмээн хэлсэнд би маш их цочирдсон юм" гэжээ.

Дээрх өвчтөний оношилгооны дагуу, үнэн хэрэгтээ 2019 оны 12-р сарын 27 гэхэд Францад нэгэнт шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын тохиолдол гарсан байжээ. Эмнэлгийн баг хамт олон илэрхийлэхдээ: дээрх өвчтөн хэзээ хаа шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсныг одоогоор тодорхойлохын аргагүй юм, тэрчлэн дээрх эрэгтэй нь Франц дахь шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын анхны тохиолдол мөн эсэхийг тодорхойлохын ч аргагүй юм гэжээ. Ноднин өвлөөс хойш тодорхой бус уушгины хатгалгаагаар өвчлөгсдийн дээжид ретроспектив тест хийхийг Профессор Ив Коэн Францын бусад газрын эмнэлгүүдэд хандан уриалсан байна.

Дээрх уриалгыг Францын цөөн бус эмч нар дэмжсэн байна. Парисын ойролцоох дүүргийн Авиценна эмнэлгийн халдвар ба халуун бүсийн өвчний тасгийн дарга профессор Оливиер Бисау хэлэхдээ: ноднин өвлөөс энэ хаварын хооронд уушгины хатгалгаагаар өвдсөн өвчтөний дээжид ретроспектив тест хийх нь шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар дахинтаа ихээр дэлгэрэхээс урьдчилан сэргийлэхэд тустай юм гэжээ.

Ганаа орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ